Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2019-05-12

 

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгэээр нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр байна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говь, талын нутаг Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр 10-12 хэм дулаан байна.

 

2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,16-нд ихэнх нутгаар 15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 14, 16-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Shuud.mn
Сонин хачин