Помпео ОХУ-д айлчилж Путин, Лавровтай уулзана
2019-05-12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 12-14ны өдрүдэд ОХУ-ын нийслэл Москва болон Сочи хотноо айлчлал хийхээр төлөвлөж буй талаар тус улсын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

 

 

Тэрбээр уг айлчлалынхаа үеэр Сири, Венеусэл, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсын анхаарлыг татаж буй зарим асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. 

 

"Айлчлал товлосон хугацаандаа үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна" гэж сайд Лавров мэдэгдлээ. 

 

Помпео мөн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, бараалхах гэнэ. Энэ сарын 13-нд М.Помпео Москва хотод АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудтай уулзах юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин