Хятадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгчид халдлага үйлджээ
2019-05-12

Пакистаны Балучистан мужид байрлах таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд террорист халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан болох"-ыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. "Zaver Pearl-Continental Hotel"-д Пакистан болон БНХАУ-ын төлөөлөгчид хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэж байжээ. 
 

Зэвсэглэсэн салан тусгаарлагчид өчигдөр 16:50 цагийн орчимд тус буудалд нэвтрэхийг санаархах үедээ тус буудлын хамгаалалтын ажилтанг хөнөөжээ. 

 

БНХАУ-ын эрх баригчид Балучистан мужид тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй юм. "БНХАУ болон хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн халдлага" гэж албаныхан мэдэгджээ. 

 

Балучистаны салан тусгаарлагчид халдлага үйлдсэн үйлдсэн гэдгээ мэдэгдэж "Хятадууд илүү их ашиг хүртэж байна" гэв. 

 

 

Энэхүү зочид буудал нь жуулчдын ихээхэн алдартай бөгөөд халдлагын үеэр Рамадан сарыг угтан, мөргөл үйлдэж байсан мөргөлчид байсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зандраа:
Хятад уусгах ажиллагааг хоронго оруулалтай хамт хийж байна шуу!
2019-05-13
би:
хүниы амь эрсэдсэн нь харамсалтай.гэхдээ хятадын эсрэг босох л хэрэгтэй
2019-05-13
zovhin:
Er ni hytaduud hetsuushuu.zuv bna.manaihan hytadaas hurungu oruulalt avsanaas orosos avdan ni hamaagui deer.orosud hyta shig muu sanaatai bishshuu
2019-05-13
Зочин:
Пакистан чинь одоогийн монголчуудыг бодвол тэмцэгч ард түмэн байна. Хятадын эрхшээлд орохыг эсэргүүцэж байгаа нь зөв. Гэтэл монголчууд яаж байна, бүгд л сүү долоосон гөлөг шиг дальдчиж хятадуудаад хортой хүнсийг нь, хор шингээсэн шаахайг нь авчирч олон түмнийг хордуулаад, луйварчид нь монголыг хятадад барьцаанд тавьж мөнгө аваад л байхад үүнийг эсэргүүцэж байгаа хичнээн хүн байна? Өвөг дээдэс маань дээд тэнгэрээс хараад яасан их груниж гутардаг бол!!!!
2019-05-13
Зочин:
Гаднын хөрөнгө оруулалт гэдэг чинь хөгжүүлэх биш мөхөөх бодлого шүү дээ. Өөрсдөөрөө л жишээ ав л даа. Монголд гаднын хөрөнгө оруулалттай хэдэн мянган компани байдаг ч монголыг өөдлүүлэх битгий хэл уруудуулсаар байгааг бид харж, зовлонг нь эдлэж, амсаж байна. Төрийн албанд гарчихаад гаднын хөрөнгө оруулагчдыг тэтгэсэн этгээдүүд хувьдаа хонжоо олсон уу гэхээс монголын ард түмэн хожоогүй, хожихчгүй. Тэр тусмаа хятадын хөрөнгө оруулалт, зээл хоёр монголд бөмбөг хаясантай агаар нэг.
2019-05-13
Гантөмөр:
Хятадыг дагаж өндийж боссон улс хаана ч байдаггүй юм!
2019-05-13
irgen:
bas nogoo Delgerzezeg gegch mongold bolson um shig tavij novshiin hog ve, pakistand gej bicheech
2019-05-12