ТЕГ яагаад таг дуугүй байна вэ?
2019-05-13

Оюутолгойн гэрээнүүд, түүний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт алдагдсан “хэрэг” УИХ-д гарлаа. Эрхэм гишүүд танилцаж эхлэх үед нь энэ дүгнэлттэй холбоотой тайлбар Оюутолгойгоос ирж олныг цочирдуулсан.

 

Гэтэл 2019 оны тавдугаар сарын 3-ны баасан гаригт УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир 11/4705 дугаар бүхий албан бичгийг “Оюутолгой” ХХК-д явуулжээ. Тэрээр “…”Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танаа” хэмээн хаягласан албан  бичигтээ “…УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн товч танилцуулгыг үүгээр хүргүүлж байна” гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл нийтэд анх дэлгэгдэхэд Д.Дамба-Очир энэ талаар “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа.

 

Хариуг нь “Оюутолгой” ХХК-иас даваа гаригт нь буюу 2019 оны тавдугаар сарын 6-нд УИХ-д ирүүлсэн байдаг. Үүний дараа мань эр “…Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. “Оюутолгой” ХХК энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. ЭЗБХ-ны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюутолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэсэн юм.

 

“Оюутолгой” ХХК-иас манай УИХ-д ирүүлсэн хариу тайлбартаа Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нэгбүрчлэн бичиж, ард нь өөрсдийнхөө тайлбарыг “зүүж” явуулсан байна. Тухайлбал, “…Оюутолгой төслийн гэрээг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний санал, Бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр, лабораторийн талаар, баяжмал борлуулах гэрээний талаар, өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежмэнтийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг хуульчлах, хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад асуудлыг тогтворжуулахгүй байх зохицуулалтын талаар, “Антре гоулд” компанийн лицензийн талаар, нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн талаар, нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буй байдлыг таслан зогсоох талаар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн талаар, зээлийн хүүгийн хязгаарлалтын талаар, ДУББСТ байгуулахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудлыг залруулах арга хэмжээ авах, “Оюутолгой” ХХК-д татварын ачаалал бага байгаа, гэвч татварын маргаан байнга гардаг талаар зэрэг олон “гарчиг” дор тайлбар бичиж ирүүлсэн байна. Товчхондоо, “…Хөрөнгө оруулагч энэхүү дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хамгийн гол нь Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт “Нууц” гэдэг нь тов тодорхой юм. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс хүртэл нууцын баталгаа өгч гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд ч дээр зарим нэр хаягийг дурдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэн ч харсан хаа хамаагүй тэнэж байх албан бичиг биш болох нь харагдана. Ингэж нууцтай холбоотой мэдээлэл “албан ёсоор” дамжуулагдсанаас хойш яг арав хонолоо. Дамжуулсан этгээд нь болохоор “..Би биш” гэж нэг гүрийснээ, баригдахаараа “..Энэ бол Улсын нууц биш” гэж тайлбарлаж байна. Гэвч урьд өмнө УИХ-ын Тамгын газрын зөвлөх залуу, УИХ-ын гишүүний туслах эмэгтэй гээд ийм агуулгатай асуудлаар шүүхээс ял авч байсан. Тэр ч бүү хэл, төрд ажилладаггүй нэгэн хүн гадаадын ЭСЯ-ны ажилтантай уулзсан хэргээр Тагнуулд дуудагдаж, бүр шоронд сууж байсан явдал бий.

 

Гэтэл ийм ноцтой асуудал үүсчихээд байхад ТЕГ, түүний дарга Д.Гэрэл таг чиг сууж байгаа нь ямар учиртай болохыг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Яг энэ асуудлаас урьдчилан сэргийлж, “шар шувуу” шиг байх ёстой энэ байгууллагын дуу хоолой, байр суурь одоо хэрэгтэй байна. Тэд “…Д.Дамба-Очирын “Рио Тинто”-д дүгнэлт дамжуулсан нь зөв”, эсвэл “…Д.Дамба-Очир хууль зөрчсөн” гэдгийн аль нэгийг олон нийтэд хэлэх учиртай юм.

Эх сурвалж:Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний ая олж талхаа олох гэж гүйдэг ядарсан амьтан! Тээр жил УУЯ-н дээр хүмүүст нь арай л хүндэт чекэст нь билүү тэмдэг тараагаад гүйж байсан ,ядарсан хүн билээ?!
2019-05-17
Ih hural zasgiin gazar ymarch chadamjgui gedge haruul.d bhad ygaad bailg.d bdag um uursdiin huselteer tarah buren undesleltei bn shude
2019-05-17
Д Гэрэл Б Хурц хоёр чинь М Энхболд Б Батулга хоёрт тал засаж Визний асуудлаар элчингийн ажилтантай уулзсан тэтгэвэрийн хөгшнийг эх орноосоо уравсан хэргээр ял сонсгож хорьж байгаад сонгууль өнгөрсөн хойно хэрэгсэхгүй болгож байсан гэлүү манай тагнуулчид ингэж л ажилдаг юм даа
2019-05-14
Монгол ард:
Энэ нөхөр чинь монгол хүн биш биддээ...жэнко шиг түвд хүн шт..тэрийгээ өөрөө ил тод хэлдэг
2019-05-14
Sonin shuu:
Gatsuurtyn Chinbat gej hun Mongol ulsyg, Mongolchuudyn huch hudulmuruur burdsen sangiig, ard tumniig luiwardaj baihad bid sonsson ch dulii tsariaad, hudlaa hii hooson hiisen PR tn huurdan baih estoi um be? Odoo tegeed nuguu huun heleltseh hugatsaag huleegeed bj baigaa geh um. Yagaad?
2019-05-14
Зочин:
Манайд нууц юм гэж байдаг бол авлига, хууль зөрчсөн томчуудын үйлдэл, ард түмнээсээ нууж идсэн уусан, гадаадынханд эх орныхоо эрх ашгийг худалдсан үйлдлүүд байдаг
2019-05-14
Иргэн:
Эх орон ард түмний нэрийн өмнөөс Дамбаочир Тэрбишдагва хоёрыг буудан хороосугай
2019-05-13
Zaaaaa:
Tsarai muutai huuuuuuur be ymar
2019-05-13
Chinzoo:
Ene 76 bur ard tumen bidneer unen togloh yumdaa.Boldog bol Saaral ordond granat delbelekh yumsan.
2019-05-13
uls:
tagnuul heruulxh avgai shig yum bolgon deed dugaraad baival, ene ulsiin ayulgui baidliig tagnaad suuj baigaa gadaadiin tagnuul turshuuld saihan ogoosh bolno doo. unendee tusgai statustai baiguullaga shuu dee ard tumen min oilgoh heregtei shuu dee
2019-05-13
shodorgos:
tendees RIO TINTO, OYU TOLGOIGOOS ZAM AVCH TAVISAN YUM GESEEN ENE HUN 2 udaa.
2019-05-13
тэтгэврийн овгон 67 хурчээ
2019-05-13
zochin:
ene khunii baij baigaag nasnii khishig tsarailchaad yum khiikh shinjgui deg ee, gekhdee 70 nastai gekhed ungulug bainaoo
2019-05-13
Zochin:
Байлдаангүй үeд эх орноосоо урвагч гэж байдаггүй харин нууц задалсан бол хариуцлага тооцох байх тэхдээ 2 тал угаасаа мэдэж байсан биз тэхээр нууц биш байх тагнуул тэр болгоноор оролддог нохойд барьдаг мод биш шүү
2019-05-13
irgen:
uls, ard tymniig hohirooj baigaa luivarchin toriinhon tertee tergui hezee neg zagt tamaa yzej yhdeg huulitai, tenger burhan neg l odor nirgene dee
2019-05-13
Zochin:
Tagnulin ajlyg heden hulsni setguulchid zaah boloogui bh
2019-05-13
uls:
tagnuul heruulxh avgai shig yum bolgon deed dugaraad baival, ene ulsiin ayulgui baidliig tagnaad suuj baigaa gadaadiin tagnuul turshuuld saihan ogoosh bolno doo. unendee tusgai statustai baiguullaga shuu dee ard tumen min oilgoh heregtei shuu dee
araichdee ene novsh
2019-05-13
урвагч шүү дээ зөвхөн хар амиа бодогч үхвэл таарна
2019-05-13
shodorgos:
tendees RIO TINTO, OYU TOLGOIGOOS ZAM AVCH TAVISAN YUM GESEEN ENE HUN 2 udaa.
Zocnin:
Dambaocniriin hereg bol mash tom hereg Toriin tusheed bj bolomgyi urwasan toriin esreg hereg shiitgeh heregtei Iim hun tord bj bolohgyi
2019-05-13
tttt:
tagnuul ajila hiij baihad yum bolgon deer dugardag baiguulga bish gedgiig medseer baij yu bicheed baiga nuhuru shalgah heregtei
2019-05-13