Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
2019-05-13

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Энэ жил 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд бүртгэнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

 

 

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

 

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

 

 

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

 

Энэ хичээлийн жилд 38 232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

 

Хамран сурах тойргийн мэдээллийг эндээс харна  уу.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Гүрсоронзон:
1ангийн хүүхэд бүртгэлийн
2021-08-18