Орхон голд загасчилж яваад амиа алджээ
2019-05-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т/ Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ 05.08-ны өдрийн 18:00 цагийн орчим “Орхон” голын усанд загасчилж байгаад осолджээ.

 

Ослын тухай дуудлага, мэдээллийг 2019.05.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 нохой,  цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.09-ний өдрийн 09:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин