Мьянмар нисгэгчийн ур чадвар 89 зорчигчийг аварчээ
2019-05-13

Мьянмарын нийслэл Янгон хотоос Мандалаи хотын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан "The Myanmar National Airlines" компанийн онгоцонд асуудал үүсч, зорчигчдын амь насанд аюул учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тус компанийн "Embraer 190" загварын нисэх онгоц хуваарийн дагуу Мандалаигийн нисэх буудалд газардахаар төлөвлөж байсан ч урд дугуй нь дэлгэгдээгүй аж.

 

Онгоцонд техникийн асуудал үүссэн талаар ахмад яаралтай төв станцдаа мэдэгдэж, тусламж хүсчээ. 

 

Ахмад Миат Мои Аунг онгоцыг амжилттай газардуулахын тулд урд дугуй нээгдсэн эсэхийг нисэхийн ажилтнуудад харуулах зорилгоор нисэх буудлыг хоёр удаа тойрчээ. Тэрбээр ослын буулт хийхээс урьтаж,  шатахуунаа агаарт шатааж дуусгасан байна.

 

Тус онгоцонд нийт 89 хүн зорчиж явсан ба гэнэтийн техникийн асуудлын үеэр ноцтой осол үүсээгүй болохыг албаныхан баталжээ. 

 

Зорчигчид "Бид үнэхээр айсан. Зарим зоригчид уйлж, сэтгэл тавгүй байсан ч онгоцны багийнхан бүх зорчигчийг тайван байхыг уриалж, ахмадад итгэхийг хүссэн" гэж ярьцгаажээ. 

 

Мьянмарын Тээврийн сайд Вин Хант дээрх үйл явдлын дараахан "Ахмад үүргээ маш сайн гүйцэтгэлээ" гэж "Ройтерс" агентлагт ярьжээ. 

 

Мьянмарын "Biman Bangladesh Airlines" компанийн онгоц өнгөрөгч долоо хоногт осолдсон билээ. Онгоц газардах үедээ замаасаа гарч, 17 хүн зорчигч бэртжээ.  Цаг уурын таагүй байдлын улмаас онгоц осолдсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин