Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хуваарийн дагуу нэр дэвшигчээ тодруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар иргэдэд гурван хувий хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн итгэлцлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих асуудлыг хэлэлцэн дэмжжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо гэж мэдээлэгдэж байна. Бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-УИХ-ын нөхөн сонгуулийн хуваарийн дагуу МАН сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-ноос батламжаа авсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиараа таван сарын 24-28-ны хооронд явагдана. Тэр үед бага хурлаараа хэлэлцэн шийднэ.
-ҮХЦ-д нөхөн сонгуультай холбоотой гомдол очсон байгаа. Нөхөн сонгууль хойшлогдох уу?
-Энэ талаар мэдээлэл байхгүй байна. ҮХЦ хүлээж авсан эсэхээс хамаарна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?
-Бид хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцэнэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа.
-"Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад гадагш өгсөн Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох уу?
-Тэр мэдээлэл нууцын зэрэглэлгүй. Тийм учраас холбогдох материалыг өгч болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ