Ш.Раднаасэд: Хүний эрх талаас нь харж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн
2019-05-13

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар мэдээлэл, тайлбар хийлээ. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан. Яагаад ингэж өөрчилсөн бэ гэхээр тухайн үед хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн байгууллагад очоод зогсчихдог учраас энэ хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг нь яаравчлуулж явуулахгүй бол одоогийн орж ирснээр хорьж мөрдөх хугацаа бол 24 сар хугацаа хэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цаашаа хугацаагүй хорих заалтууд байгаа.

 

2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөнөөс болоод 10000 гаруй хэрэг түдгэлзээд байгаа. Хэрэг түдгэлзэнгүүт хөөн хэлэлцэх хугацаа зогссонтой холбоотой хэргийн оролцогчдын хэн нэгэн алга болох, оргон зайлах, гадаад дотоодоос авах тайлбар авах мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийн сэжигтэн насаараа яллагдагчаар татагдах нөхцөл байдалд орсон. 10000 гаруй хэрэг гэдэг бол үүний цаана хамгийн багадаа 10000 гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.  Хүн амины онц ноцтой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Хоёр өөр асуудал дээр явсан асуудлыг Б.Энхбаяр дэд сайд холбож тайлбарлаж байгаа нь буруу.

 

Дээр нь Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал их яригдаж байна. Тэдний нэг нь надтай нэг төгсөлтийнх. УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаалыг өгч авалцаж байгаа хүмүүс ч, дэд сайд асан Б.Энхбаяр ч манай төгсөлтийнх. Одоогийн дэд сайд Б.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай төгссөн 130 гаруй хүмүүсийг хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй. Мөн тэр Аззаяа гэж хүн намайг даргаар очиход л МХЕГ-т ажилладаг байсан. Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа. Байнгын хорооны дарга болсноосо хойш 300 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулсан. Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй хэмээн мэдээлэв.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлдчийн асуултад хариулав.

 

-Энэ өөрчлөлтөөр гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа нь сая МХЕГ-ынхны 1.5 тэрбум төгрөгний авлигын хэргээр батлагдлаа. Тэгэхээр энэ дээрдүүлсэн өөрчлөлт үү?

 

-Хууль санаачлагчаас орж ирсэн үеийн үед явж ирсэн зарчим бий. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь нэг жил хүртэлх хорих хугацаагаар ял оногдуулахаар тогтоосон бол нэг жил өнгөрсөн, 8 жил хүртлэхээр ял оноосон бол 5 жилээ өнгөрсөн, 12 жилийн хугацаагаар ял оноохоор тогтоосон бол 12 жил өнгөрсөн, 10 жилээс дээш хорих ял оноохоор тогтоосон бол 20 жил өнгөрсөн гэх мэтчилэн хүнд, хөнгөнөөр ангилаад хөөн хэлэлцэх хугацааг тоолдог юм. Энэ бол шүүхээр шийдсэнтэй огт холбоогүй. Энэ хугацаагаар тоолж явдаг. Ямар тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх вэ гэдэг нь хуулийн зохицуулалтаар тодорхой бий.

 

-Мэргэжлийн хяналтын байцаагч нарын 1.5 тэрбум төгрөгийн авлига их хэмжээний хохирол мөн үү?

 

-Ямар зүйл ангиар зүйлчилснийг прокуророос асуу.

 

-Нийгмийн даатгал, татварт өртэй компаниудын захирал дээр хөл хорио тогтоогдоод байна. Гэтэл 1.5 тэрбум төгрөгийн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Хуулийн цоорхой ашиглаад байгаа юм биш үү?

 

-Хэрэг үүсгэсэн бол хөл хорио тогтооно. Харин хохирлын хэмжээнээс хамаараад ялын хэмжээ тогтоодог.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
RADNAASED BOL AVILGACHIN.NAIZUUDDAA ZORIULJ HUULI HIIDEG...
2019-06-05
huuliig hen durtain uuriinhuuruu tailbarlaad hench hir haldahgui ymar hariutslaga huleeheergui iim huuli bish bolgochihdag iimerhuu zaluugaaraa ih undurt avirsan uuriiguu buh nasaaraa darga said gishuun yvah yum shig oldson zavshaanaa mash ovjinoor ashiglaj avsan avilga hereg hamuudaa ylaas multlaad avaad garchihdag huuli uilchildeggui Togmiduud l mongoliig ard tumniig alj bna.avsan terbumaar n tsaazaar avsan ch boloh yum bish uu?herevee Radnaased hariutslaga huleedeggui yum bol bugd adilhan hariutslaga huleene geed yahav av id uu.
2019-05-13
Эхнэрээ ЗГХЭГ, охиноо Үндэсний хөгжлийн газар чихцэн дээ
2019-05-13
Хунийг хохироогчид улсыг хохироогчид ихэвчлэн эрх мэдэлтэнгууд байдаг ард иргэдийг хохироогчидыг хеен хэлэлцэх хугацаагаар хохироох хууль гаргаж байгаа нь эрх ашгийн зерчил харагдаж байна
2019-05-13
Ар:
Хөөн хэлэлцэх хугацааны талаарх заалт яалт ч үгүй зөв. Тэгэхгүй бол хэдэн ч жилээр хүнийг зовоож, тэр хэмжээгээр мөрдөгч, яллагчид авлигад өртөх магадлалтай. Юу нь буруу байна. Заавал яагаад хүнийг шоронд хийх гээд байдаг юм. Энэ чинь нийгмийн тогтолцооны хохирогчид. Авлига өгсөн хүнээ шийтгэж байгаа нь цаашид авлига улам гаарахын дохио.
2019-05-13
Иргэн:
Раднаасэд ээ! Бизнес хийх гэж зvтгэж байгаа хvн хохирч байхад хохироогч эрх мэдэлтэнийг хамгаалж хvний эрх ярьдагаа больж vз.Харин хохирсон хvний эрхийг хамгаалсан хуулиа зев гаргахгvй яасан юм. Энд гарцаагvй ЛОББИ оржээ. Ер нь манай гишvvд еерсддее хожим нь хэрэг болох хууль баталдагаа болих хэрэгтэй.
2019-05-13
Bat:
Сайхан нааж байна да, хөөрхий гэж,
2019-05-13
Зочин:
Гэмт этгээдүүдэд ял оноогүй юм байна л даа Чи хэрэг хийсэн нь үнэн байна Чиний эрхийг бодож ялыг чинь өршөөлөө гээд
2019-05-13
Иргэн:
Хохирогчийнхийг уу, хохироогчийн эрхийг бодсон юм уу?
2019-05-13
Иргэн:
АЛТАЙЧУУД АА... РАДНААСЭДИЙГ ЯАХ ГЭЖ УИХ-д сонгов доо...
2019-05-13
зочин:
энэ нөхөр авилга,хахууль авсан Мэргшэжлийн хяналтын байцаагчдид болон хам хэрэгт өөрөө орох болохоор зориуд ийм хууль гаргаж ял завшиж байгаа гэж яригдаад байгааг АТГ шалгах хэрэгтэйдээ.
2019-05-13
Baatar:
Раднаа шиг ийм хогнууд энэ улс орныгирээдүйтэй нь баллаж байна
2019-05-13
Zochin:
Tavisan hun n tax aa tolson 60terbumiin 1
2019-05-13