Америк сайд тодорхойгүй шалтгаанаар ОХУ дахь айлчлалаа цуцаллаа
2019-05-13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва болон Сочи хотноо ажлын айлчлал хийхээр төлөвлөж буйгаа зарласан билээ.

 

 

Тэрбээр Москва хотноо Ерөнхийлөгч В.Путин, Сочи хотноо тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар тохиролцоод байжээ. Уулзалтаар тэд Венеусэл, Хойд Солонгос болон Ираны асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байв. 

 

Тэгвэл сайд Помпео тодорхойгүй шалтгаанаар ОХУ дахь айлчлалаа цуцалсан талаар АНУ-ын Төрийн департаментаас өнөөдөр мэдэгдэв. 

 

Америк сайд ОХУ бус Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдах Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уг уулзалтаар Европын төлөөлөгчидтэй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэх гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин