Уилл Смит: Бирдийн дүрийг санал болгоход их гайхаж билээ
2019-05-14

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн тоглосон “Аладдины шидэт дэнлүү” уран сайхны кино Британийн кино театруудаар гарч эхэлжээ. Тус уран бүтээлийн нээлтийн үеэр хэвлэлийнхэн Уилл Смиттэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан байна.

 

 

-"Уолт Диснейн" кино компани 1992 онд дэлгэцнээ гаргаж байсан “Аладдины шидэт дэнлүү” хүүхэлдэйн киног уран сайхны хэлбэрт оруулан, үзэгчдийн хүртээл болгохоо зарласан билээ. Тэдний хэлсэн зүйлс биеллээ олж, тус кино албан ёсны нээлтээ хийлээ. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан танд чин сэтгэлийн баярыг хүргэж байна?

 

-Маш их баярлалаа. Юуны түрүүнд энэхүү уран бүтээл миний өмнө нь бүтээсэн дүрүүдээс хамгийн адал явдалтай дүр байлаа. Киноны зураг авалтын турш би аз жаргалаар цэнэглэгдэж байсан. Бидний ур чадвар,  зориг тэвчээрийн  хослол болсон “Аладдины шидэт дэнлүү” олон үзэгчдийг байлдан дагуулах байх.

 

-Та шидэт дэнлүү дотор амьдрах, ид шидтэй бирдийн дүрийг бүтээсэн. Киноны албан ёсны трейлер цацагдахад олон хүн их гайхширсан?

 

-Тийм шүү. Үнэнийг хэлэхэд найруулагч надад Бирдийн дүрийг санал болгоход их гайхсан. Кино зохиол надад их таалагдсан учир уг дүрийг бүтээхээр шийдсэн. 

 

 

-Бирдийн талаар. Энэ дүрийг бүтээхэд юу нь таалагдав?

 

-Маш шинэлэг дүр. Анх удаагаа шидэтний дүр бүтээж байгаа учир их таалагдсан. Мэдээж хэрэг хүн бүхэн шидтэнтэй учрах эсвэл өөрөө шидтэн болохыг хүсдэг. Би ч гэсэн энэ хоёрын нэгэнтэй нь учрахыг хүсдэг л байлаа. Хүүхэлдэйн киноны Бирдийн дүрд  Робин Уильямс дуу оруулж байсан. Би дүрийн судалгаа хийж байхдаа уг уран бүтээлийг маш олон удаа үзсэн. Робин Уильямсын дуу оруулалт үнэхээр бишрэмээр. 

 

-Тэгвэл Бирдийн дүрийг бүтээхэд хамгийн хэцүү нь юу байв?

 

-Арьсаа тэр чигт нь цэнхэр өнгөөр будах. Мэдээж тийм ч сайхан мэдрэмж төрөхгүй нь ойлгомжтой. Мөн маш олон удаа хувцсаа солих, нүүр будалт хийлгэх шаардлагатай болсон. Зураг авалтын үеэр бүсгүйчүүдээс дутахааргүй л  гоо сайхны өрөөгөөр их үйлчлүүлсэн дээ. 

 

 

-Таны хамтрагч, тус бүтээлийн гол дүр Аладдины дүрийг, жүжигчин Мена Массуд бүтээсэн. Түүнтэй хамтран ажиллах хэр таалагдав?

 

-Бид маш сайн гар нийлж ажилласан. Зураг авалтын турш нэг нэгнээ хурцалж, шилдэг бүтээл гаргахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

 

-Энэхүү бүтээлийн амин сүнс буюу ер бусын гоо үзэсгэлэнтэй Жасмины дүрийг Наоми Скотт бүтээсэн. Түүний гоо үзэсгэлэн энэхүү киноны хамгийн гоёмсог хэсэг гэхэд хэлсдэхгүй. Санал нэгдэх үү?

 

-Мэдээж хэрэг. Наоми Скотт дүрээ маш сайн гаргасан. Түүний ирээдүй их гэрэлтэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин