Сонгууль-2020: ИТГЭЛИЙН ЗЭЭЛ
2019-05-14

Эрх баригч МАН сонгуулийн хөзрөө дэлгэж эхэллээ. Тэд энэ удаа “Итгэлийн” хэмээн нэрлэсэн зээлийг иргэдэд олгох гэнэ. Ингэхдээ 20 хүртэлх сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр барьцаагүй олгох аж. Энэ зээл зорилтот бүлэг рүү чиглэх гэнэ. Өөрөөр хэлбэл банкинд барьцаа болгон тавих хөрөнгөгүй ядуу иргэддээ зориулан МАН ийм зээл санаачилжээ. Харин энэ зээлийг улсын төсвөөс жил бүр 200-300 тэрбум төгрөг гаргаж, Төрийн банкаар дамжуулан олгоно гэдгийг эрх баригчид хэлж байна.

 

 

Дөрвөн жилийн давтамжтай болдог сонгуулийн өмнөхөн эрх баригч нам мөнгө тараах шийдвэр гаргадаг нь шинэ зүйл биш ээ. 2016 оны сонгуулийн өмнөхөн АН-ын Засгийн газар Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргаж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хувьцааг мөнгөжүүлж буй асуудлыг сонгуультай холбох хэрэггүй, бэлэн мөнгө тарааж буй асуудал биш. Хувьцааг нь худалдаж авч байгаа, өөрөөр хэлбэл төлбөр хийж байгаа асуудал юм” хэмээн амаараа мэдэгдэж, гараараа мөнгө тараасан.

 

Харин одоо МАН 2020 оны сонгуулийг угтаж, мөнгө тараах шийдвэрийг гаргахаар зэхэж эхэллээ. Итгэлийн гэж нэрлэсэн барьцаагүй, бага хүүтэй энэ зээл сонгуулийн өмнөх мөнгө тараалт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Хамгийн харамсалтай нь төр арилжааны банктай өрсөлдөж, төсвийн хөрөнгийг бага хүүтэйгээр иргэдэд тараах гэж буй нь. Төрийн мөнгө гэж байхгүй. Зөвхөн татвар төлөгчдийн бүрдүүлсэн орлого л гэж бий. Үүнийг төр оновчтой менежмент хийж зөв зарцуулах учиртай. Харин сонгууль угтаж, тараах нь эдийн засгаа, иргэдээ хорлож байгаагаас ялгаа үгүй.  

 

Итгэлийн зээлийг авах боломжтой, МАН-ын тодорхойлсон зорилтот бүлэг гэж хэн бэ?

 

-Хугацаа хэтэрсэн зээлгүй иргэн

-Хэн нэгний зээлийн батлан даагч болоогүй хүн

-Сүүлийн нэг жилийн хугацаанд өрхийн бичил бизнес эрхэлсэн ЖДҮ эрхлэгч

-Орлогын эх үүсвэртэй батлан даагчтай байх

-Зээлийн хугацаанд нь төлөх чадвартай иргэн

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр барьцаа хөрөнгөгүйгээс банкнаас зээл  авч чадахгүй, амьдрал нь ядуураад байгаа тэр зорилтот бүлэг чинь энэ шаардлагыг хангаж чадах уу.

 

МАН энэ зээлээ ЖДҮ-гийн жижгэрүүлсэн хэлбэр гээд нэрлэчихэж болоогүй хэрэг үү. Хэн ч харсан ЖДҮ-гийн зээл, сонгуулийн өмнөх мөнгө тараалт, иргэдийн саналыг худалдаж авах гэсэн оролдлого шүү дээ. Монголын төр анх удаа иргэдээ бодсон зээлийн бүтээгдэхүүн гаргалаа хэмээн сүржигнэж, татвар төлөгчдийн мөнгийг тарааж, сонгуулийн шоу хийх нь үнэхээр харалган шийдвэр.

 

МАН, АН ээлж дараалан сонгуулийн өмнө иргэдэд мөнгө тараадаг хорлонтой ажлаа хэзээ зогсоох юм бэ. УИХ-ын гишүүн Л.Эрхэмбаярын хэлснээр “Улсаа хорлож, улдан чангааж, иргэдийг харанхуй бүдүүлэг, төрийн гар харсан, хариуцлагагүй зээлдэгч байх муухай хүмүүжил, төлөвшил рүү турхирч байна”.

 

Ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өчүүхэн ч оролдлого хийхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн эрх баригчид татварын мөнгөөр амиа аварч, улсаа хорлохоор улайрч эхэлсэн нь  энэ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ХҮРЭЛСҮХ:
Тархины тураалт оркуудаа. Ирэх он болтол би та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. 20 сая төгрөгийн барьцаагүй зээл, оюутны сургалтын барьцаагүй зээл гээд, аваад байгаарай. Авахгүй бол би ганц л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү. Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд мэтийн авилгачдыг Жонхуу ах бид хоёр шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм.
2019-05-14
Иргэн:
Татвар төлөгдчийн мөнгийг үрэн таран хийхээ зогсоо. Дахиад л МАНаруудын хамаатан садангууд энэ мөгийг авна. Барьцаагүй тул эргүүлж төлөхгүй. МАН монгол улсын ирээдүйд дайсагнахаа зогсоо
2019-05-14
Zochin:
Hend zoriuksan zeel bolj taarah vee.lav l enzeg bulgiihen gegdeh humuus avah bolomjgui zaltuud baina
2019-05-14
20000₮:
20000₮ өгч чадахгүй өлөн царайлчихаад солиороод байх юм, өлөнгүүд
2019-05-14
irgen:
Oyunhorol odoo icheesee nasaaraa tord suulaa, dandaa zali heregeleh , mogno taraah ajil hiih um, daraagiin shine hymyyst zaigaa tavij ogooch !!!
2019-05-14
irgen:
shal hudlaa songuuliin zali l baina shdee, yuch shaardahgui gechiheed baahan um shaardaad l….icheech muu luivarchidaa , !!!!! Zalitai hudalch umnuud
2019-05-14
hurlee:
za zail aaaa teg shn ugchih awaad uugaad ideed duusgachihya da
2019-05-14
1234566:
Энэ бол МАН-ын Сонгуулийн санал авах сүлжээ үүсэж байгаа нь . Энэхүү зээлийг МАН-ын гишүүн, дэмжигч, долоогч гэсэн сүлжээнд тараагаад доор нь баахан нөхдүүдийг урхидах арга хэрэглэх гэж байгаа юм. Жирийн Ард түмэнд олдохгүй ээ. Бас Цэргийн нэгдсэн холбоо гэж юм байгуулж өвөл баахан бэлтгэл офицеруудын сүлжээгээр талбай дээр хүн цуглуулсан Эцэст нь энэ МАН өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэх юм болхвий дээ
2019-05-14
ХҮРЭЛСҮХ:
Тархины тураалт оркуудаа. Ирэх он болтол би та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. 20 сая төгрөгийн барьцаагүй зээл, оюутны сургалтын барьцаагүй зээл гээд, аваад байгаарай. Авахгүй бол би ганц л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү. Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд мэтийн авилгачдыг Жонхуу ах бид хоёр шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм..
2019-05-14
бодл:
Энэ балай унтаа авгай ийм л ЮМ сэднэ дээ ТӨГРӨГ үнэгүй згээр л цаас болно өргөн хэрэглээний бараа тэнгэрт тулж талхаа авахдаа мөнгөө тэргэн дээр түрээд явна даа, 3 хан сарын дараа нөгөө их мөнгө салхинд хийсхэд мах 50000 талх 5000 болоод үлдэх вий, жинхэнэ сүйрэл дайн гарах вий дээ ВЕНЕСУЭЛ ийн араас орж байгаамуу
2019-05-14
МӨН ХУЦВАА:
ӨМЧ ХӨРӨНГГҮЙ , БАТАЛГААГҮЙ , БАРЬЦААГҮЙ , ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ҮЗЭЭГҮЙ , НАЙДВАРГҮЙ ХҮНД ЗЭЭЛ ӨГЧӨӨД ХЭН НЭГЭН БАТЛАН ДААГЧЫГ НЬ ЯЛЛАХ ЮМ БИЗ ДЭЭ.
2019-05-14
Зочин:
Орлогын эх үүсвэртэй батлан даагчий нь хамт ЖДҮ-д холбогдсон нэрээр шоронд хийнэ гэсэн үг байна даа
2019-05-14
!!!Зочин:
Za odoo balairzgaah ni dee !! Barizaagui bitgii hel barizaatai zeel olgood baihad bultdag humuus shuu dee ESaidaa !!!!
2019-05-14