С.Чинзориг: Гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр эрхзүйн шинэчлэл хийсэн
2019-05-14

 

“Гэр бүлийн үнэ цэн” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Уг зөвлөгөөнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа юм.  Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож хэлсэн үгэндээ "Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна" гэдгийг онолцсон юм. Дараагаар нь  ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Гэр бүлийн үнэ цэнийн тухай эцэг эхчүүд, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, Хүүхэд хамгааллын жил хүрээнд болж байгаагаараа энэ зөвлөгөөн ихээхэн онцлогтой. байгаагаа онцлогтой.Үндсэн хуульд “Гэр бүл, эх нялхсын ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасны дагаа гэр бүлийн ашиг сонирхол, харилцан хамааллыг төрөөс анхаарч, хууль эрхзүйн орчин ч сайжирч байна. Тухайлбал, төрөөс сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах, хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын эрхийг хангах чиглэлээр эрхзүйн шинэчлэл хийсэн.

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын тухай хууль эрхзүйн бодлогын баримт бичигт тусган ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гэр бүл, хүүхдийн талаар “Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх, хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах зорилтын л дор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүтцийг байгуулан ажиллаж байна. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх эрхзүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Залуу гэр бүл, 18 хүртэл насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид оронсууцуулах, орон сууцны түрээсийг  урьдчилгаанд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс хамгаалахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу хохирогчийг, хүүхдийг хамгаалах чиглэлээр 108 утасны үйлчилгээ, түр байр зэрэг тодорхой арга хэмжээ авч байна. Хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж  байгаа юм хэмээв.

 

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Худлаа битгий бас л Элбэгээ шиг битгий Гүшгируулаарай даа Чинзоригоо !!!!
2019-05-14
Chinzorigt !!!!!:
Chinzorigoo chi naad yarisan zuilee hezee hiij heregjuulj ehleh we ? Doriwtoi hurdan hiihgui bol Naad asuudal chini bas yaria chini hii hooson usersen shuls bolloo !!!!!!
2019-05-14