АН: Итгэлийн зээл гээд төсвөөс 300 тэрбум төгрөг гаргана гэдэг үлгэр
2019-05-14

 

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид хоёр жил шахам төлөөлөлгүй явж байна. Хэнтийн сонгогчид АН-аас УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан. Энэ тойрогт сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт холбогдсож, УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Нэг талаараа улстөржүүлсэн гэж үзэж байгаа ч УИХ-ын ёсзүйд байж болохгүй зүйл болсон. УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ гаргасан. Харин н.Гантулга гэдэг хүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байна. Тийм учраас ҮХЦ-д хандаж, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг хэлж байгаа. АН-ын зүгээс сануулга мэдэгдэл хүргүүлж байна. Учир нь ҮХЦ эрх баригчдын талд шийдвэр гаргаж, 42 дугаар тойргийнхныг төлөөлөлгүй болгохоор байгаа. 

 

-ҮХЦ-ийн  гомдлыг хүлээж авбал ямар вэ?

 

-Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Одоо тэр хүн нэр дэвших эсэх нь эргэлзээтэй. ҮХЦ улс төрийн захиалгаар буруу шийдэл гаргалаа гэж үзвэл ҮХЦ байх уу, үгүй юу гэдгээр асуудал тавина. 

 

-"Оюутолгой"-н асуудлаар АН-ын зөвлөл ямар байр суурь байна вэ?

 

-"Оюутолгой"-н асуудлыг хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байгаа. "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд гэрээг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. УИХ-ын гишүүдэд өгсөн ажлын хэсгийн дүгнэлт нууц мэдээлэл байгаагүй байсан. Эрх баригчдын ажлын уялдаа байхгүй, салан задгай байна. "Оюутолгой"-н гэрээг яаралтай хэлэлцэх ёстой. 

 

-МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгоно гэж байгаа. Энэ тал дээр...?

 

-Бэлэн амлалт хэрээс хэтэрлээ. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс зээл өгөх гэж байгаа бол халамж. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстээ зээл олгох гэж байгаа бол хүүг нь бууруулах хэрэгтэй. Төсөв хэмжээтэй. Итгэлийн зээл гэж гаргаад 20 сая төгрөг өгөөд 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргана гэдэг үлгэр. Эрх баригчид хэдий болтол ард түмнийг хуурах вэ. 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаасаа л биелүүл.

 

-Сайд нар 10 сая ам.долларын авлига авсан гэсэн асуудлыг танай зөвлөл хэлэлцсэн үү?

 

-Нэг сайд нь энэ хэмжээний авлигад өртөх мөнгө авдаг бол мянга сайхан мөрөөдөөд хэрэггүй. Бид энэ асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хандана. Эрх баригчдын үйлдэл "хулгайч хулгайчаа бариарай" гэдэг шиг харагдаад байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Равдан:
Бүлэггүй болсон чинь "зөвлөл"-тэй болж зөвлөлийн дарга болоод томорчихож. Сохорсон биш завшив гэдэг д болж. УИХ-ын хурлын тухай хуулинд чинь "зөвлөл" гэсэн бүтэц байхгүй ш дээ уг нь.
2019-05-14
Khanzan novsh: -Bi hudlaa yarij baigaa yum bish bi ene 300 ter bumiig neg udur shaachihaad ta nart ulger duudaj ugnu.
2019-05-14
irgen:
yneheer zeel shuud ogoh um bol saihan hereg, zagaa tulahaar hudlaa yarina…mongo orj ireegui geh met !!! MAN songuulid yalagdana gej aigaad baas neg amlaalt hiih shivdee
2019-05-14
АН-хан өөрсид шигээ санаж юм болгоныг дандаа хараар будах юм.
2019-05-14
ЭНЭ МУУ ХАЛЗАН ДҮЛЗЭН ӨӨРИЙГӨӨ БАС ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ГЭЧИХЭЖЭЭ. БАХ МЭЛХИЙ ЭНЭ 2-00С ЯАРАЛТАЙ САЛАХГҮЙ БОЛ ЮУН ХЭНТИЙ-2019, 2020 ОНЫ СОНГУУЛД БУДАА БОЛЛОО,,,
2019-05-14