ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртжээ
2019-05-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдварт өртсөн гэх гомдлыг тус сургуулийн сурагчдын эцэг эхийн зүгээс тавьжээ.

 

Одоогоор сургуулийн захиргааныхан болон холбогдох албаны хүмүүс 15 дугаар сургууль дээр хуралдан ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж байна.

 

Сургуулийн сурагчид сүрьеэ өвчтэй багшаасаа халдвар авсан гэх мэдээлэл байгаа. Үүнийг сургуулийн захиргааны зүгээс үгүйсгэж байна. Тус сургуулийн захирал "Манай сургуулийн багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвдөөд эдгэрсэн. Улмаар ХӨСҮТ-өөс энэ багшийг буцаан ажилд нь оруулж болно гэсний дагуу багшлах боломжийг олгосон. Тиймээс багшаас халдвар тархсан гэж шууд мэдээлж болохгүй" гэв.

 

Тус сургуульд 1710 хүүхэд суралцдаг. Одоогоор 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртсөн болох нь сорилоор тогтоогдсон хэмээж буй ч ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба, ЭМЯ ны шуурхай удирдлагын төвөөс албаны мэдээлэл өгөөгүй байна. Сурагчдын эмчилгээг эхлүүлээгүй байгаа бөгөөд халдварт өртсөн гэх хүүхдүүдийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулж эцэг эхчүүдийн зөвшөөрлийн дагуу эмчилгээг эхлэх аж.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Shuud.mn
Сонин хачин
VAKZIN:
Hezee ene huuhduud vakzin hiilgsiim be? vakzinaas l bolj taarna
2019-05-14
иргэн:
энэ одоо юу болж байнаа, арай үгүй байлгүй дээ
2019-05-14
irgen:
neg surguulid arai dendyy olon hyyhed haldvar avchee, eryyl mendiin said iim medee baihad yagaad chimeegui suuj baina, ….naad haldvar chin uls oron dayar tarahad belen baina shdee, saidiig ni ogzruul!!!! Ayuliin dohio bolchihood baihad chimeegui suuj baidag tortei yana daa mongolchuud
2019-05-14