Уул уурхайн салбарын импорт 1.8 тэрбум ам.долларт хүрчээ
2019-05-14

Уул уурхайн салбарын импорт 1.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 184.3 (11.7%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 409.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 сая ам.доллараар буюу 13.3 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 4 сард 347.3 сая ам.долларын 562.8 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 115.7 мян.тн-оор, үнийн дүнгээр 50.3 сая ам.доллараар тус тус өссөн. Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.4 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.7 хувийг автобензин, 64.3 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

 

2019 оны эхний 4 сард 185.8 мян.тн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.9 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 673.2 ам.доллар байсан бол 2019 онд 559.5  ам.доллар болж 16.9%-иар буурчээ.

 

Дизель түлшний импорт 334.1 мян.тн болж, 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 77.7 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 4 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 642.6 ам.доллар байсан бол энэ онд  620.6 ам.долларт хүрч, 22.1 ам.доллар буюу 3.4%-иар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.6 сая ам.доллараар нэмэгджээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин