Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
2019-05-14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд Ховд аймагт ажиллаж байна. Тэд Ховд аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж иргэдийн санал, хүсэлт, асуултад хариуллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ Ерөнхий сайд, Засгийн газар гурван том зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ.

 

1. Нефьтийн үйлдвэрийг барьж байгуулах зорилт бодит ажил болж, дэд бүтэцийн ажлын явц хугацаанаас өмнө бүтээн байгуулагдаж байна. 2023 он гэхэд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор дотооддоо 1 тэрбум доллар шингэж төгрөгийн ханш чангарч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Суурь үнэд нөлөөлөх сөрөг зүйлс арилна. Энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлүүдийг үл ажран явуулахыг зорьж байгаагаа хэллээ.

 

2. Эрчим хүчээ дотоодоос хангадаг болох. Өнөөдөр баруун аймгууд үйлдвэр, үйлчилгээ нэмэх боломжгүй байгаа нь эрчим хүчний хомсдол юм. Мөн Өмнийн говийн бүтээн байгуулалтууд эрчим хүчээ импортоор авч байна. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлууд шат дараатай явж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ оны 3-р улиралд техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэнэ. Санхүүжилт нааштай шийдэгдэж буй. Баруун аймгууд эрчим хүчээр хангагдаж импортын эрчим хүч зогсож хэрэглээний тариф 4 дахин буурна.

 

 

3. Хүнсний хэрэгцээгээ дотоодын хэрэглээгээ хангадаг болох ажлууд ахицтай явж байна. Үр тариа, төмсөө 100 хувь хангах зорилтоо энэ жил тавиад ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтөөс айл өрхийн үүдээр оруулах ажлууд шат дараатай төсвийн бодлогодоо тусгаад явж байгаа. Таван жил нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнгөрсөн онд нэмж энэ онд нэмж ирэх мөн нэмнэ. Энэ оны төсөвт 400 тэрбум төгрөг төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэхэд зарцуулна гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хил, хэл, малгүй болвол ерөнхий сайд яах вэ
2019-05-14