Түүхий нүүрс түлсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно
2019-05-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглох талаар ЦЕГ, МХЕГ-аас өнөөдөр /2019.05.14/ мэдээлэл хийлээ.

 

Засгийн газар энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Тэгэхээр Нийслэлчүүд маргаашнаас түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлэх юм.

 

Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахгүй байх ажилд ЦЕГ хяналт тавьж ажиллах аж. Мөн долоон цэгт 27 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах юм байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсээс 2018-2019 онд Нийслэлийн хэмжээнд 2900 орчим нам болон их даралтын том зуухнуудад  хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

 

Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлсэн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Шахмал түлш нь тэгээд хаана байгаа юм бол???
2019-05-15
Zochin:
Ehleed shahmal tulshee buh gazruudad tegsh taraagaad zaraach haana zarj bga ni ch medegdehgui mashin tereggui unaagui humuus haigaad haanaas gej avhav dee odoo tegeed havriin uliral joohon huitrehed boroo orohod tegeed yaahuu tulj bolohgui torguulna geed heden huuhduudee daaruulaad haniad hurgeed suuj bh hun bhu hiih gej bga bol ehleed 100% ymarch asuudalgui bolgochood ard ni torguulia yrimaar yum daa
2019-05-15
Zochin:
Одоо тэгээд уурын зуухаар ажилладаг байгууллагууд зогсох уу? Эсвэл шар шавартай шахмал түлшнээс авч түлэх үү? Картаар олгоно гэхээр яг яах юм бол, тун ч ойлгомжгүй юм хийх юм даа
2019-05-14
Автобус нэл хар утаа:
Автобусны утааны шүүр юу болсон юм бол?
2019-05-14
шаана биз:
гуцна биз нүүрсээ түлнээ гээд л дайрч давшлах хүн гарах л байх ,засгаас явуулж байгаа ажилыг иргэн бүр дэмжиж хичээж үзэх л хэрэгтэй байна доо ,хүрэлсүхийг унагах харлуулах гээд хорчингууд нь юм сэдэх вий дээ
2019-05-14
Иргэн:
Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудийг урамшуулаачээ...
2019-05-14