Нүүрсний хилийн үнэ 84.4 ам.доллар болж өсчээ
2019-05-14

Уул уурхайн салбарын экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 (18.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна.

 

 

Чулуун нүүрс экпорт 2019 оны эхний 4 сард 961.0 сая ам.долларын 11.4 сая тн-ыг экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1,226.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өссөн байна.

 

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 4 сард 489.1 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,368.6 ам.доллараас 1,434.0  ам.доллар болж 65.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 4 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болсон.

 

Боловсруулаагүй нефтийн экспорт 2,105.9 мян.бар буюу 118.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мян.бар-аар, үнийн дүнгээр 20.3 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.8 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.3 ам.доллар болж буурсан.

 

Төмрийн хүдрийн экспорт 2,842.1 мян.тн буюу 159.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мян.тн-оор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар тус тус өссөн. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна.

 

Цайрын баяжмалын экспорт  2019 оны эхний 4 сард 54.1 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,455.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ.

 

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 4 сард 55.0 сая ам.долларын 151.8 мян.тн экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мян.тн-оор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.9% нь ОХУ-д, 64.4% нь БНХАУ-д тус тус ногдож байна.

 

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 16.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,623.0 ам.доллараас 8,663.9 ам.долларт хүрч, 1,041.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 4 сард 1,864.1 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 81.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин