Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо
2019-05-14

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, 
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. 

 

Гэвч тус байнгын хорооны гишүүдийн гадаад, дотоодод томилолттой яваа учир байнгын хорооны ирц бүрдсэнгүй гэж УИХ-ын гишүүн Б.Ундраа тайлбарласан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин