Сүрьеэгийн халдвар тархсан сургуулийг хаах шаардлагагүй
2019-05-14

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ. Тэднээс 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн байна. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албанаас тухайн сургуульд тандалт судалгаа явуулж, тус өвчнийг илрүүлсэн байна. Халдвар багшаас тархсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургуулийн удирдлага болоод холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудал яригдана гэдгийг хэллээ. Сүрьеэгийн асуудал 2015 онд дэгдсэн байхад энэ асуудалд анхаарал хандуулаагүй тухайн үеийн албан тушаалтнууд ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг тэрбээр ярив. Одоогоор халдвар авсан хүүхдүүдийн эцэг эхтэй уулзалт хийж буй аж. Ингэхдээ хүүхдүүдэд яаралтай эмэн эмчилгээ хийх талаар зөвлөлдөж байна.

 

Хан-Уул дүүргийн 32, 15 дугаар сургуулийг 2013 онд нэгтгэсэн байна. Ингэснээр хүүхэд, багшийн тоо нэмэгдэж, анги дүүргэлт, хичээлийн ээлж өссөн. Хүн ам ингэж бөөгнөрсөн газар амьсгалын замын өвчин хурдацтай тархдаг. Нөгөө талаар 1970-аад оны үед баригдсан тус сургуулийн агааржуулалтын систем муудсан. Хүйтний улиралд хаалга цонх нээж агаар сэлгэх боломжгүй. Энэ тохиолдолд халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиаж найтаахад хүүхэд, багш нар халдвар авч өвчлөх боломжтойг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албанаас мэдээлж байна.

 

Сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, ярих, дуулах үед хамгийн их халдварыг цацдаг байна. Багш хэдий хэмжээгээр их ярина төдий чинээ халдварыг ялгаруулсан. Нөгөө талаас багш хожуу оношлогдсон нь тус сургуульд сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлжээ.

 

Сүрьеэ нь хөл хорио тогтоох шаардлагагүй өвчин. Тиймээс тухайн сургуулийг хаах шаардлагагүй гэнэ. Харин агааржуулалтыг сайжруулж, хүүхдийн нягтрал, багшийн ачааллыг багасгах шаардлагатай юм байна. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бусад бүх сургуулиудад сүрьеэгиин үзлэг шинжилгээ явуулаачээ. Ганц сургуульд иим байгаа юм чинь бусад сургуульд зүгээр гэж байхгүй. Одоо сургууль тарахад сар хүрэхгзй хугацаа үлдлээ.яаоалтай дандалт судалгаа явуулаачээ. Энэ мэргэжлиин бус сайдтай тууз хайчлахаас ѳѳр ид шидгүй утсан хүүхэлдээ юу ч хиихнэ мэдэхгүй байх шигээ.бсшуя эмя хамтарч яаралтай бүх хүүхдүүдээ эоүүл мэндиин үзлэг шинжлгээнд оруулж зуны улиралд хэрхэн эмчлэх сувилах дархлааг сайжруулах зѳвлѳмж ѳгѳѳчээ.
2019-05-15
Zochin:
surye chin yaduural dagaj garch irdeg evchin, zaluuchuud chin tembuutej, huuhduud suryedsen baikhad yun devshil hegjil be, 20-r zuund ochson yum bishuu, haluun usnii gazruudad irged uilchluuleh mungegui hir beesendee barigdah geed yavaj baina. amdral ny ulam dordoj muuhai evchnuud gazar avlaa,emnelggiin uilchilgee chin hun argad hurch chadahgyu, eruul mendiin daatgal chin gants unetei shinjilgee daah chadvargyu irged evchin zovlondoo shanalj baina ta uneheer chdahgyu bainaa, lent haichilsan, hudlaa yarisan hiij baigaa ajlaa ch oilgohgui said bidend hereggyu baina
2019-05-15
Сарангэрэл бантан хутгаж, шившиг болж байхаар хурдан ажлаа өгвөл таарнаа.
2019-05-14
zochin:
Sarangerel uuriiguu medleggui gedgee olon niited taraah uvchtei hun ym aa.Umnu ni Biferron laa hortoi gej tsuurhal taraaj baisan.
2019-05-14