У.Хүрэлсүх: Эдийн засгийн өсөлт айл өрх бүрт очих учиртай
2019-05-14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын гурван том зорилтын талаар  танилцууллаа. 

 

 

Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилт маань ажил хэрэг болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Дэд бүтцийн ажил ид өрнөж байна. Нефтийн үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор нэг тэрбум доллар дотооддоо үлдэж, төгрөгийн ханш чангарч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Суурь үнэд нөлөөлөх сөрөг зүйлс арилна. Бүтээн байгуулалтын энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлүүдийг үл ажран явуулахыг зорьж байгаа гэж хэллээ.

 

Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох чухал байна. Өнөөдөр баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээг хангалттай нэмэх боломжгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой холбоотой. Өмнийн говийн бүтээн байгуулалтууд ч эрчим хүчээ импортоор авч байна. Засгийн газар эрчим хүчний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангахын төлөө бодлого, шийдвэр гаргаж ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барих Усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэнэ. Санхүүжилт нааштай шийдэгдэж буй. Баруун аймгууд дотоодын эрчим хүчээр хангагдчихвал цахилгаан эрчим хүчний үнэ дөрөв дахин буурах боломжтой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

 

 

Мөн манай улс хүнсэндээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болох бас чухал байна. Гурил, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэх ажлууд ахицтай байна. Энэ жил улаанбуудай, төмсөө 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой байна гэлээ.

 

Засгийн газар эдийн засгийн өсөлтөө айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа. Сүүлийн таван жилд нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2018 онд нэмсэн. 2019 болон ирэх онуудад ч мөн инфляцын түвшинтэй уялдуулж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тухайлбал, энэ оны улсын төсөвт  цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 400 тэрбум төгрөг тусгагдсан гэдгийг тэмдэглэлээ.

 

Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ төр засаг бүх талаар дэмжиж ажиллана. Жишээ нь, шинээр батлагдсан Татварын багц хуулиар 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжээс авдаг татварыг 90 хувь хөнгөлсөн. Энэ бол төр засгаас бизнес эрхлэгчдээ дэмжиж буйн нэг илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zasag, niislel ali ali ni yuch hiihgvi hudlaal hvmvvsiing halj solih alban tushaal hov shiv yaridag boljee. Odoo halj solij selgee hiiher boliooood irged rvvgee chiglesen ajil hiigeechee. Ta nariin halaa selgeeg harj buuljis tsugahaas uur yuch alga. Mahnii one 19500 bolloo
2019-05-15
зочин:
монгол улсад 500гаруй хүүхэд бишээ!ганцхан сургуулиин 1700гаруй хүүхдээс 500гэж байсан тун муухай юм болжээ.сургуулиин орчин заваан байна.хариуцлага муу байна.сүрьеэг ниигмиин халдварт ѳвчин гэж ярьдаг байсандээ.
2019-05-15
нэр:
сүр сүр юм яриад ердѳѳ ч ажил хиихгүй юм энэ засгииэн газар хоосон толгой хонгилдог цээжнүүд хүрэлсүх оюунэрдэнэ гэж этгээдүүд
2019-05-15
Зочин:
Монгол улсад 500 гаруй цэцэг цэврүү шиг хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан нь илэрлээ. Энэ бол амьдарлын чанар сөнөсний илрэл.Ер нь Монголчууд ядуурлаас болж дампуурсан Африкийн зарим нэг улсын адил дундад зууны өвчнүүдээр ихээр өвчлөх хандлага ажиглагдах боллоо. Худлаа ярихын оронд анхааралдаа авч Монголчуудаа бага боловч ядуурлаас дээш нь татах хэрэгтэй байна даа
2019-05-15
ХҮРЭЛСҮХ:
Тархины тураалт оркуудаа. Ирэх он болтол би та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. 20 сая төгрөгийн барьцаагүй зээл, оюутны сургалтын барьцаагүй зээл гээд, аваад байгаарай. Авахгүй бол би ганц л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү. Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд мэтийн авилгачдыг Жонхуу ах бид хоёр шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм.
2019-05-14
asdf:
HUrelsuh hudlaa l surjigneehees unendee yamar ch ur dun alga doo. Zugeer l selem togmid. shiree shaaj ajil yavuuldag cergiin baga dargiin bahna zergiin uhaantai . chaavasdaa. mongolchuud terendee tegeeed durtai ni yanaa
2019-05-14
зочин:
Монгол улсын ерөнхий сайд дэлгүүр орж үз, махны үнэ асуу. Хил,хэл, малгүй болвол та яах вэ
2019-05-14
Уран цэцэн үгээ урсгаад л суухий...тэгээд биелүүлээч биелүүлээч.....тэр өчнөөн тэрбумын ашигтай ажилласан гээд байгаа таван толгойн ноогдол ашгаа өгөөч.,..ашгийг нь хүртэхгүйн бол тэр хувьцаа нэртэй цаасаар чинь яахий....
2019-05-14