Монголын 13 дахь эмэгтэй нисгэгч Х.Энхжин

Монголын агаарын тээвэрт ажиллаж буй хоёрхон эмэгтэй нисгэгчийн нэг нь Хүдэрчулууны Энхжин. Тэрбээр өчигдөр ATR-72 агаарын хөлгийн нисгэгч боллоо. Х.Энхжин Канад улсад нисгэгчийн мэргэжлээр суралцан төгсчээ. Тэр оюутан байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн байна.
Монголын агаарын тээврийн салбарт 1934 оноос эмэгтэй нисгэгчид ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 12 эмэгтэй нисгэгч агаарын хөлгийг жолооджээ. Харин Х.Энхжин 13 дахь эмэгтэй нисгэгч болон бичигдэж байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ