Нүүрсний хор уршгийг таниулах өдөрлөг болно
2019-05-15

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-нд 62 дугаар тогтоол гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

 

Засгийн газрын тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүн амыг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр болон бусад яам, агентлаг, байгууллагуудтай хамтран “ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХОР УРШГИЙГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ” өдөрлөгийг өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 

Тус өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ-өөс түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн талаар олон нийтэд зориулсан сурталчилгааны материал түгээж тараах, ОББҮХ-оос зөв галлагаа болон сайжруулсан түлшний сонголтыг тайлбарлах үйл ажиллагаанууд болно.

Shuud.mn
Сонин хачин
Арайчдээ сайжруулсан нүүрс нь тэгээд олдохгүй юм байшдээ хаанаас авах вэ. Түүхий нүүрс гадуур нууцаар бол байна гэхдээ амандаа орсон үнэ хэлэх юмаа арайчдээ.сайжруулсан тэр коксжуулсан нүүрсийг чинь авмаар байх юм хаанаас авах вэ.2 цагийн дараа нээгдэх өдөрлөг дээр нь очиж үзэхээс Сүхбаатарын талбай дээр бодвол нүүрс зарахгүйл байхдаа
2019-05-15
Үнэн үг:
Тооцоогүй шийдвэр гаргадгаас түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол үйлчилж эхэлсэн өдрөөсөө л зөрчигдөж эхэллээ. Цас орж хүйтрээд иргэд гэртээ гал түлэхгүй байх аргаггүй, түлэхдээ нүүрсээ түлэхээс өөр орлуулах түлш нь бэлэн биш бололтой. Засгийн шийдвэрийн үндэслэлийг байгаль шалгаж байгаа мэт болж байна даа.
2019-05-15