Хойд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
2019-05-15

ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГААС ХОЙД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!

 

 

Өнөөдөр буюу /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна.

 

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ цаг агаарын мэдээн дээр үндэслээд энэ зам ангийхан хэцүү газруудад нь шороо давсаа асгаад ажиллаж байж болдоггүй юм байхдаа.заавал онцгойг дуудах ёстой юм шиг. Зөндөө мөнгө хурааж байж тэрнийгээ замд зарцуулаачээ
2019-05-15