Долоон настай охины дөрвөн хурууг цавчиж гэмтээжээ

img

Долоон настай охины гарын дөрвөн хурууг цавчиж, хүнд гэмтээсэн хэрэг өчигдөр гарлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд зодуулсан байна гэх дуудлага 05 дугаар сарын 14-ний 22.25 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шуурхай очиж, шалгасан байна.

 

Охины биед хүнд гэмтэл учруулсан уг хэрэгт түүний нагац ах 51 настай Ш гэгчийг шалгаж эхэллээ. Тэрбээр архидан согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн байна.

 

Харин охин ГССҮТ-д хагалгаанд оржээ.

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Vhej bsn har arhiching ooriinh ni 10huruug tasdaach emegtei hvvhdiig yadag muu yargachin be
2019-05-16
Архины үйлдвэрүүдийг цөөлөх хэрэгтэй
2019-05-16
Архины үнийг зуун төгрөг болгоод архи зардаг өдрийг сард 15 болго
2019-05-16
Архи ууснаас болжээ архи бүү уу
2019-05-16
иргэн:
яаадаг муу адгуус вэ...шоронд хатаа муу лаларыг
2019-05-15
irgen:
hatuu arga hemjee avaachee arhichidad….hoorhii har nylahaaraa zygeer baaisan huruunuud ni ugui bolloo shdee, yasan yhej baival taarsan arhichin be
2019-05-15