Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөхгүй
2019-05-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ хүний биеийн дархлаа, халдвараас шалтгаалан цаашид огт өвчлөхгүй гэсэн үг  биш.

 

Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй 10 хувьд багтах юм.

 

Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийгддэг бөгөөд энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна. Ингэснээр өвчилж болох эрсдэлтэй 10 хувьд багтахаас хамгаална гэсэн үг юм.

 

Иргэдийн хувьд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол 0-15 насны хүүхдүүд арьсны сорилд /туберкулины/, 15-аас дээш насныхан цээжний рентген зураг, цэрний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bitgii tarhi ugaah gej orold, surye ayultai evchin hool und muu, huiten noiton, daarahad sederne. Ihenh ailuud hool huns muutai, tulshee avch chadahgyu, elen zelmuun amdardag bolson, tiimees surye tarahgyu gesen batalgaa chin haana baina. Eer orond bol ali hediin ard tumneesee uuchlal guisan baigaa. Ene zasgiin gazar gazar avsan tembuu suryeteigee oligtoihon temtsej uz.
2019-05-15
Зочин:
Ингэж түмнийг хуурч болохгүй. Нэгэнт халдвар авсан л бол та дэглэм барьж огт өөрөөр амьдрах хэрэгтэй. Монголын Хүйтэн нойтон улиралд хоол унд муу, цэвэр агаар байхгүй нөхцөлд бол маш хэцүү. Хүн бүрт л ойлгомжтой асуудал Ядахдаа ганц ханиад авахад л хэцүү нөхцөл байдал үүснэ
2019-05-15