Түүхий нүүрсийг халсан "ТҮҮХЭН" өдөр
2019-05-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-нд 62 дугаар тогтоол гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

 

Засгийн газрын тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүн амыг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр болон бусад яам, агентлаг, байгууллагуудтай хамтран “ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХОР УРШГИЙГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ” өдөрлөгийг өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "Өнөөдөр түүхэн, чухал үйл явдал болж байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл бол түүхий нүүрсний хэрэглээг халах, цэвэр түлш рүү шилжих байсан. Энэ чухал үйл явдал өнөөдөр тохиож байна. ДЭМБ-аас 2018 онд зохион байгуулсан чуулганы үеэр агаарын бохирдолтой тэмцэх, агаарын бохирдлыг бууруулахын тулд цэвэр эрчим хүч, цэвэр энерги, цэвэр технологийг нэвтрүүлэх чиглэлээр газарзүйн зураглалыг гишүүн улс орнууддаа гаргаж өгсөн. Энэхүү зураглалын хүрээнд ДЭМБ-аас тухайн улс оронд нөлөөллийн ажлыг хийх, ард иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх улмаар цэвэр түлш, цэвэр эрчим хүчинд шилжих ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа билээ. Өнөөдрийн арга хэмжээнд маш олон байгууллага, газар хүчин чармайлтаа нэгтгэж нотолгоонд суурилсан технологи, мэдлэг, мэдээллээр хангах ажлыг амжилттай зохион байгуулж байгаад талархалтай хандаж байна. Энэ ажлыг дэмжиж байгаагаа онцлон хэлэхийг хүсч байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал "Өнөөдөр Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн түүхэн өдөр тохиож байна. Дэлхий олон, улс орон түүхий нүүрс хэрэглэхийг хориглож агаарын бохирдлын эсрэг тодорхой үр дүнд хүрч байсан юм. Нийслэлчүүд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан энэхүү шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх чухал хариуцлагатай цаг үе ирлээ" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Th:
Yag unen
2019-05-18
за тгд ярзалзаад байвал утаандаа угаартаад гажигтай хүүхдээ төрүүлээд өвөл нь ханиадандаа дарлуулаад хамаг мөнгөө эмэнд өгөөд үхлээ хүлээгээд хэвтэж байхгүй юу, утаа утаа гээл хуцацгаагаад байсан тэрийн багасгы гэхээр эсэргүүцээд улилдаад байх юм гэнэт нэг өдөр бүгд шууд байранд орно гэж юу байдын
2019-05-15
Th:
Yag unen
зочин:
Одоо хөөрцөглөөд яахав. Үр дүн нь ирэх өвөл, хавар дуусахад л мэдэгдэнэ. Хяналт, хариуцлагаа тууштай хэрэгжүүлвэл.
2019-05-15
Зочин:
Түүхий нүүрсийг халлаа, ура... Нэг сайхан өдөр болгосон нүүрсийг халах болтугай... Бүгд цахилгаанаар асуудлаа шийддэг болох ёстой. Нар, салхины эрчим хүчийг илүү эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй...
2019-05-15
Ynen
2019-05-15
ХММ, АМЬДРАЛААС ТАСАРХАЙ ШИЙДВЭР ИРЭХ ӨВӨЛ ЮУ БОЛОХЫГ ҮЗЭЭРЭЙ
2019-05-15
Ynen