Б.Алтанцэцэг: Цээжний зургаар сүрьеэгийн халдвар илрээгүй
2019-05-16

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвартай нь шинжилгээгээр илэрсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ мэдээллийн тус сургуулийн захирал Б.Алтанцэцэгтэй холбогдож тодрууллаа. 

 

Тэрбээр "ХӨСҮТ-өөс манай сургуулийн хүүхдүүдийг төлөвлөгөөт сорилд хамруулсан. Тэгэхэд 70 хүүхдийн сорил өөрчлөлттэй гарсан. Тиймээс бид яаралтай арга хэмжээ авч, ХӨСҮТ-ийн эмч нартай хамтран сорил нь өөрчлөлттэй гарсан хүүхдүүдээ рентген аппаратад харуулж, цээжний зураг авахуулсан. Өвчилсөн хүүхэд гараагүй" гэх мэдээллийг өглөө.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин