Халдлагтай холбогдуулан, фэйсбүүк "Live"-дээ хязгаар тогтоолоо
2019-05-16

Шинэ Зеланд дахь халдлагаас болж, дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ "фэйсбүүк" компанийн удирдлагууд  "Live streaming” үйлчилгээндээ хязгаар тогтоож буйгаа зарлалаа. 

 

 

Шинэ Зеландын Крайстчерч хотын исламын хоёр сүмд зэвсэгт халдлага болж, 50 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Халдлагыг Австралийн иргэн Брентон Тэррант гэх 28 настай үйлдсэн юм. Тэрбээр халдлага үйлдэж буй дүрс бичлэгээ фэйсбүүкээрээ шууд дамжуулан үзүүлсэн нь олныг цочирдуулсан билээ. Цагдаагийнхан түүнийг амьдаар нь баривчилжээ. 

 

Уг үйл явдалтай холбогдуулан фэйсбүүк компани хүссэн хүн нь "Live"-ээрээ  шууд бичлэг цацах боломжийг хязгаарлах  шийдвэр гаргасан байна. 

 

Компанийнхан терроризм, садар самууныг сурталчилсан шууд бичлэгийг цацагдахаас нь өмнө зогсоож, хариу арга хэмжээ авах гэнэ. 

 

Тус үйлчилгээний журмыг зөрчсөн бол хамгийн багадаа 30 хоног "Live" үйлчилгээ ашиглахыг хориглохоор болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин