Нью Йоркийн захирагч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2019-05-16

АНУ-ын Нью Йорк хотын дарга Билл де Бласио ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ.

 

 

Тэрбээр "NBC News" телевизэд ярилцлага өгөх үеэрээ "Би Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөөр төлөвлөж байна. Хэрвээ намын дэмжлэгийг авбал хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болно. Надад сонгуульд өрсөлдөх томоохон шалтгаан бий. Гэхдээ энэ талаар ярих сонирхолгүй байна" гэж ярьжээ. 

 

Сэтгүүлч "Та өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг жинхэнэ тулаанд ялж чадах уу?" гэхэд тэрбээр "Яагаад үгүй гэж" гэж хариулсан байна. 

 

Хотын дарга ийнхүү сөрөг хүчин "Ардчилсан" намын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдэж буй 23 дахь нэр дэвшигч боллоо. 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засаг захиргааны үед Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жое Байдан энэ сарын эхээр намын сунгаанд өрсөлдөхөө нийтэд зарласан юм. 

 

Тэрбээр нам дотрох сунгаанаас номер 1-ээр гарч ирэх магадлал тун өндөр байгаа талаар "CNN" агентлагийн явуулсан рейтингийн судалгааны дүн тодхон харуулна. 

 

Өдгөө 58 настай Билл де Бласио өнгөрөгч 2013 оноос хойш Нью Йорк хотыг тэргүүлж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин