Маргааш Үндэсний музейд саатаарай
5-16

 

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог.  Энэхүү өдрийг 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос эхлэн тэмдэглэх болжээ.  Харин  1992 оноос энэ  өдрийг  тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах санаачилга гаргасан байна. Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил тавдугаар сарын 18-нд "Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

Манай Улсын хувьд тавдугаар сарын 18-нд амралтын өдөр тохиож байгаа тул Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг маргааш буюу энэ сарын 17-ны баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.  Эл өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс ЕБС-иудын дунд зохион байгуулж буй олон талт сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдын хичээлийн үр дүн,  туршлагыг хэлэлцэх, музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах аж. 

 

 

Музейн нийгэм дэх чиг үүрэг өөрчлөгдсөөр байна. Орчин үед музейнүүд үзэгчиддээ чиглэсэн, уян хатан, дасан зохицох чадвартай, интерактив хөтөлбөрүүд хэрэгжүүлэн мөн дижитал технологийн шинэ эрэл хайгуулаар байр сууриа сэргээн хадгалсаар байна. Музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлын хослуулсан бааз болж, харин музейн үзэгчид нь хамтран бүтээгч, мэдээллийг хуваалцагч, харилцагч болж байна.

 

Музейн гол үйл ажиллагаа цуглуулгын хадгалалт, хамгаалалт хийгээд цуглуулга, судалгаа, сэргээн засварлалт, үзэсгэлэн зэрэг үндсэн үйл ажиллагаагаар дамжуулан олон нийттэй ойр дотно байх өөрчлөлтийг хийж байна. Өнөөдөр дэлхийн музейд орчин үеийн нийгмийн асуудлууд, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэлэг аргыг эрэлхийлж байна. Музей нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эерэг өөрчлөлтийг дэмжиж, эрсдлийг багасгах боломжтой. Аливаа музей нь нийгмийн зүрх болсон  байгууллагын хувьд  соёл хоорондын харилцан ойлголцолыг бэхжүүлэх, тайван замаар улс орнуудыг холбох, тогтвортой ирээдүйг тодорхойлох өргөн боломжтой.

 

Музейн нийгэм соёлд нөлөөлөх, оролцох үүрэг оролцоо нэмэгдэхийн хэрээр тэд өөрсдийн цуглуулга, түүх, соёлын илэрхийллийн олон талт төрлийг хүндэтгэх шинэ арга замыг эрэлхийлж, орчин үеийн үзэгчдэд хамаатай уламжлалыг бий болгодог. Музейн онол, практикийн гүн гүнзгий нөлөөгөөр энэхүү өөрчлөлтийг хийх нь музейн үнэ цэнийг дахин авч үзэх, музейн мэргэжилтнүүдийн хувьд бидний ажлын мөн чанарыг тодорхойлсон ёс зүйн хил хязгаарыг асуухад хүргэдэг. Музейд тулгамдаад буй хамгийн орчин үеийн асуудлын нэг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ, үзэл бодлыг дэлхийн нөхцөл байдалд хөрвүүлэхэд зориулагдаж байгаа юм.

 

Монголын Үндэсний музей

Shuud.mn
Сонин хачин