Селена Гомез нийгмийн сүлжээнээс ЗАВСАРЛАГА авна
2019-05-16

Америкийн од, дуучин Селена Гомез "нийгмийн сүлжээ залуу үеийнхэнд сөрөг муу нөлөө үзүүлж байна" гэж хэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр Франц улсад уламжлал бүр зохион байгуулагддаг Каннын их наадмын үеэр сэтгүүлчтэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. 

 

Селенагийн инстаграм хуудсыг 150 сая хүн дагадаг бөгөөд тэрбээр хөлбөмбөгчин Криштиану Роналду, дуучин Ариана Грандегийн дараа бичигддэг юм. 

 

Селена "Үнэнийг хэлэхэд нийгмийн сүлжээ өдрөөс өдөрт залуусыг ховсдож байна. Тиймээс би энэ салбараас хэсэгтээ завсарлага авахаар төлөвлөж байгаа. Залуу үеийнхэн нийгмийн сүлжээнд донтчихсон.  Нийгмийн сүлжээ нэг л өдөр аймигтай зүйлд хүргэх байх" гэж хэлжээ. 

 

"Та бол өсвөрийн од. Нийгмийн сүлжээний донтолтоос залуу үеийг хамгаалах таны оролцоо юу вэ?" гэж сэтгүүлч асуухад Селена "Би нийгмийн сүлжээний донтолтын талаар чадах чинээгээрээ бусдад хэлж, дуулгах болно. Нэг л өдөр миний үг тэдний зүрхэнд тусна" гэж хариуллаа. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин