ОУПХ-ны шинжээчдийг Б.Содномдаржаа нартай уулзуулна
5-16

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах, дүгнэлт гаргах Түр хороо байгуулагдсан. Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-ОУПХ-ноос шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг аргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Харамсалтай нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан гурван залуугийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргахгүй байсан. Түр хороо хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, хүсэлтээ явуулсан. Улсын прокурорын орлогч н.Чинбат бидэнтэй ярилцсаны хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амласан. Олон улсын байгууллагын шинжээчдийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартаа уулзуулахад хориглох зүйл байхгүй гэж үзсэн. Тиймээс ОУПХ-ны шинжээчдийг Монгол Улсад ирж болно гэсэн бичгийг явуулж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-ОУПХ-ноос ямар санал дүгнэлт ирүүлж байсан бэ?

 

-ОУПХ-ноос нийт 50 гаруй санал дүгнэлт гаргасан байдаг. Энэ хэргийг илрүүлсэн болж хэн нэгэнд хилсээр тохох гэж олон удаагийн оролдлого  хийж гэж дүгнэлтэд дурдсан байдаг. Тухайлбал, иргэн Энхбатыг хилсээр хэлмэгдүүлснийг дурдсан. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zihi:
Ted uulzaad yah yum bee sheesnvvd todorhoi sh dee
2019-05-17
Та хоёрыгоо дэмжиж байна
2019-05-16
Zochin:
БОЛД БАТЗАНДАН ХОЁРЫГ ЗӨВ АЖИЛТАЙ БОЛГОЖЭЭ ЭНЭ УИХ .
2019-05-16