Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
2019-05-16

 

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж хүйтэрч буй бөгөөд хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, малчид малынхаа араас яваад сураггүй болох тохиолдлууд бүртгэгдэж  амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай байгааг Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж буй. 

 

Өчигдөр /2019.05.15/ Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Хавцалын хашаа”, “Уулзварын гол”, “Булан”, “Мөнгөн толгой” гэдэг газар Онгон сумын Их булаг багийн “Хавцалын хашаа” гэдэг газраас иргэн Д /27 настай, эрэгтэй/, Дарьганга сумын Овоот багийн “Уулзварын гол” гэдэг газраас иргэн Г /42 настай, эрэгтэй/, Аман-Ус багийн “Булан” гэдэг газраас иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Үүд багийн “Мөнгөн толгой” гэдэг газраас иргэн  Б /40 настай, эрэгтэй/, Халзан сумын Халзан шанд багийн “Шинэ худаг“ гэдэг газраас иргэн Б /41 настай, эрэгтэй/, Хатавч багийн “Досон” гэдэг газраас иргэн Б /47 настай, эрэгтэй/, О /18 настай, эмэгтэй/, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Таван толгой” гэдэг газраас иргэн О /35 настай, эмэгтэй/, Баяндэлгэр сумын Хонгор багийн “Их өргөө” гэдэг газраас иргэн Г /33 настай, эрэгтэй/, Баян багийн “Хөөт” гэдэг газраас иргэн Н /28 настай, эрэгтэй/, Дэлгэр багийн “Шинэ булаг” гэдэг газраас иргэн С /39 настай, эрэгтэй/, Наран сумын Зүлэгт багийн “Дуграг” гэдэг газраас иргэн Э /50 настай, эрэгтэй/, Досон багийн “Молцог-Элс” гэдэг газраас иргэн С /45 настай, эрэгтэй/, Досон багийн  “Дуграг” гэдэг газраас иргэн Д /20 настай, эрэгтэй/ нар 2019.05.15-ны өдрийн 09:00-20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албан диржээ.

 

Дуудлага, мэдээллийг тус өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгий Онгон сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Дарьганга сумын ЗДТГ-аас 1 албан хаагч, 1 дүгээр багийн 3 иргэн, Үүд багийн 3 иргэн, Халзан сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Түвшинширээ сумын ЗДТГ-аас 3 албан хаагч, Баяндэлгэр сумын ЗДТГ-аас 4 албан хаагч, Баян багийн 3 иргэн, Дэлгэр багийн 3 иргэн, Досонгийн гол багийн 4 иргэн, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын 5 албан хаагч, нийт 39 хүн, 12 автомашинтай, 12 ажлын хэсэг гарч эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

 

Мөн өдрийн 14:30 цагт иргэн Г-г “Рашаант” гэдэг газраас, 17:02 цагт иргэн О-г “Гарамын дөрвөлж” гэдэг газраас, 18:15 цагт иргэн Г-г “Гүн буу” гэдэг газраас, 17:35 цагт иргэн Н-ийг “Зүүн сахиул” гэдэг газраас, 17:35 цагт иргэн С-ийг “Гавдалын говь” гэдэг газраас 16:40 цагт иргэн Б, иргэн О нарыг “Досон” гэдэг газраас, 20:05 цагт иргэн Ө-г Аман-Ус багийн “Булан” гэдэг  газраас, 20:15 цагт иргэн Д-г “Хавцалын хашаа” гэдэг газраас , 20:09 цагт иргэн Б-г “Мөнгөн толгой” гэдэг газраас, 19:40 цагт иргэн Б-г “Бор толгой” гэдэг  газраас, 05.16-ны өдрийн 05:30 цагт иргэн Д-г “Өндөр хамар” гэдэг газраас тус тус эсэн мэнд олдсон байна.

 

Харин тухайн өдрийн 18:25 цагт иргэн Э, 18:15 цагт иргэн С, 20:15 цагт иргэн Д нар гэртээ өөрөө иржээ.  Мөн Наран сумын Досонгийн гол багийн “Хашаатын булаг” гэдэг газраас иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Shuud.mn
Сонин хачин