Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлш нүүрснээс хоёр дахин илүү илчтэй
2019-05-16

Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өчигдрөөс (05.15) хэрэгжиж эхэллээ. Нүүрсний оронд түлэх сайжруулсан түлшийг найман цэгээр борлуулж буй. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Сайжруулсан түлшний борлуулалт хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байна?

 

-Бид өнгөрсөн зунаас эхлэн шахмал түлшний үйлдвэр барьж байгуулах, технологийг бий болгох ажлуудыг хийсэн. Одоогоор нийслэлийн зуны хэрэгцээнд бүрэн хүрэлцэхүйц 50 мянган тонн сайжруулсан түлшийг бэлдсэн байгаа. Өчигдрөөс найман цэгт борлуулж эхэлсэн.

 

-Өвлийн хэрэгцээнд хэдэн тонн түлш шаардлагатай вэ?

 

-600 мянган тонн түлшээр өвлийн хэрэгцээг бүрэн хангана. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. Үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан учраас нийлүүлэх, зарж борлуулах зохион байгуулалтын ажил байгаа.

 

-Сайжруулсан түлшний илч муу гэсэн шүүмжлэл байсан?

 

-Энэ ёстой худлаа. Нүүрснээс хоёр дахин илүү илчтэй. Бас нэг давуу тал нь үнэргүй.

 

-Нийслэл рүү нүүрс оруулахгүй шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө нүүрсээ нөөцөлсөн айл өрх байж магадгүй. Тэднийг яах вэ?

 

-Өчигдөр ажиглахад нөөцөлсөн байгаа айлууд нүүрсээ түлхээд эхэлсэн. Үүнийг л зохицуулах шаардлагатай. Ирэх өвлийн хэрэгцээгээ нөөцөлсөн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ нүүрсийг нь сайжруулсан түлшээр солих уу, яах уу гэсэн асуудал гарах юм байна.  Иргэн хүн бусдын эрүүл мэндийг хохироож байгаагаа бодоод энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
а.бурмаа:
сайжруулсан нүүрс нь том байшинг дулаацуулж чадахгүй илч муутай бна гэж хүмүүс яриад бга лээ. тэгээдч үнэ нь бас их үнэтэй бна шүү дээ.
2019-05-17
О:
Түлээд үз. Илч ихтэй үнэргүй. Харамсахгүй найзаа
2019-05-17
Түлээд үз. Харамсахгүй найзаа
2019-05-17
Irgen:
Yamar engiin zuuh, piishind tulj boloh uu?
2019-05-17
songuuli oirtloo xudulj exellee
2019-05-16
ene ax nileen zalitai xulgaich shuu
2019-05-16
ene ax nileen zalitai xulgaich shuu
2019-05-16
асуулт:
багануурын нүүрсийг 1 тн нь 80 мянгаар авч түлдэг байлаа. Одоо энэ түлшийг 150 р авч түлэх болох нь. Үнэхээр 2 дахин илчтэй байж чадах уу?
2019-05-16
О:
Түлээд үз. Илч ихтэй үнэргүй. Харамсахгүй найзаа
Түлээд үз. Харамсахгүй найзаа