Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй
2019-05-16

УИХ-ын чуулганы үдээс өмнө нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцлээ. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан болно.

 

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцсон байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Иргэн баян бол улс баян гэдэг. Бид иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд өндөр хөгжилтэй орны туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэтэл бид эсрэгээрээ байна. Монголд томоохон төсөл хэрэгжүүлэх болохоор заавал валютын зээл авдаг. Учир нь төгрөгийн ханш буураад байдаг. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа өсгөх талд яаж ажиллах вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Валютын ханшаа барих гэж их оролдсон. 8 их наяд төгрөгийг хэвлэчихсэн байсан. Үүний үр дүнд ханш савлаж, өрийн хэмжээ нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан хүмүүс энэ бүхнийг бий болгосон. Цаашдаа бид экспортоо нэмэгдүүлж, аялал жуучлалаа хөгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ цогцолбор хэлбэрээр боловсруулж, экспортод гаргах хэрэгтэй.

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Үндсэн чиглэлд Сангийн яамтай ЭМЯ хамтарч ажиллахаар тусгуулахаар ажилласан. Өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө  сэргийлэх эрүүл мэндийн салбарын суурь бодлого. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, 2018 оны 10 дугаар сараас эхлэн урьдчилсан үзлэг явуулж, 52 мянган хорт хавдрыг шинээр илрүүлээд байна.  Эрүүл мэндийн сайдын тушаал гарч сүрьэгийн урьдчилсан үзлэг хийгдсэн. Урьдчилан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх төлөвтэй байна. 15 дугаар сургуулиас гадна Төв аймгийн ЕБС-д сүрьеэгийн вирус илэрсэн. Бид эрт илрүүлж, оношлох ёстой. 2020 оны үндсэн чиглэл урьдчилан сэргийлэх үзлэгт чиглэж байгаа. Хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг дээр мөн чиглэж байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой үндсэн чиглэг урьдчилан сэргийлэх үзлэгт чиглэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Аж үйлдвэржилттэй холбоотой олон асуудал байна. Дэд бүтцийг тэргүүн зэргийн бодлого болгож хөгжүүлэхгүйгээр эдийн засгаа солонгоруулна гэж яриад хэрэггүй. Замын бодлого эхэлж байгаа нь сайн хэрэг.

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Эрчим хүчний  салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. Бид нүүрсний станц 4-5-ыг нэмээд ч хараат байдлаасаа гарч чадахгүй. Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн дэд станц барьж байгаа байх. Харин авсан зээлээ төрд шахна гэсэн зүйл байхгүй. Энэ салбарт нарны станцыг хөгжүүлэхэд тодорхой хүндрэл байгаа. Өнөөдрийн тухайд өдөр тутам Оросоос эрчим хүч авч байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр юу тусгав. Өнөөдөр ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зээлийн хүү өндөр хэвээр байгаа. Энэ чиглэлээр бодитой арга хэмжээ авах цаг болсон.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Ажлын байр нэмэгдүүлэх асуудал дан Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудал биш. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, бизнесийн орчин сайжруулахтай холбоотой. Манайд хийсэн судалгаагаар эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарт их байгаа. Гэхдээ тэнд ажлын байрны өсөлт гарахгүй байгаа. Тийм учраас хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй. Тэнд ажиллах хүчний шингээлт өндөр байдаг. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээ авч байна. Гадаадаас авах ажиллах хүчийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно гэсэн. Энэ ямар шатанд байна. Алтанбулаг-Замын Үүдийн хурдны зам барих, үйлдвэржилт барих, нэмүү өртөг шингэх зорилтууд хэрхэн хэрэгжихээр төлөвлөгдөж байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүд төсөвт тусгагдаад явж байгаа. Гэхдээ 2020 он гэхэд 90 гаруй хувьтай биелнэ гэж тооцож байгаа. Бид 6.5 их наяд төгрөгийг авсан хүү, өрд төлсөн. Үүгээр ямар их ажил хийгдэх байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-Засгийн газрын хувьд Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг 3-4 сарын дараа эхлүүлнэ. "Эрдэнэставантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахтай энэ нь холбоотой. Бүтцийн өөрчлөлт оруулж, дараагийн ажлуудаа хийнэ. Оператери компаниудыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлнэ. "Эрдэнэс тавантолгой" компанийг улс төрөөс ангид байлгаж, бизнесийн орчноор нь явуулбал, улсын эдийн засагт том түлхэц болох ажил гарч ирнэ. 1072 ширхэг хувьцааг нийтэд нь одоогийн 933 төгрөгөөр үнэлэхэд хоёр их наяд болно. "Эрдэнэставантолгой"-г хаалттай хувьцаат компани болгосон. Бэлтгэл ажил явагдаж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ улс орны хөгжилтэй шууд холбоотой чухал салбарыг ийм мэргэжилийн бус хүнээр удирдуулаад хөгжил, ард түмний аж амьдрал дээшлүүлнэ гэж үлгэр ярьж суудаг монгол төр, монгол түмээн гэж...энэ салбарыг нарийн мэргэжлийн дээр нь эрдмийн өндөр зэрэг цолтой хүн удирдах ёстой, энэ сайд бол холдох хэрэгтэй, дүү нь ч гэсэн улсын циркийн байрыг буцаах хэрэгтэй монголчуудад үзвэр, циркчидэд байр хэрэгтэй байна.
2019-05-16
Зочин:
Махан толгой Сумьяабузар гөлгөө улс төрөөс холдож үздээ
2019-05-16
Ан-ын гишүүн:
Бригадын дарга ч хийх чадваргүй энэ амьтныг зайлуулаач
2019-05-16
!!!!:
Sumya duu odoo chi l ene Uls toroos hol baichihwal bolchih bish uu ! Naad UUl uurhaig chini meddeg neg ni hiig Zagdjaw ta hoer zail l bolood ogwol buyan bolno doo !!
2019-05-16