Ерөнхийлөгч хуульд хориг тавих тухай албан бичгийн заримт хэсэгт залруулга хийв
2019-05-16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 5-р сарын 14-ний өдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж, энэ тухайгаа Е/27 дугаар албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.

 

Дээрх Е/27 албан бичигтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Залруулга хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв. Залруулга хүргүүлэх тухай бичигт:

 

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлүүд тусгагдсаныг анхааруулж, уг хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

 

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье.

 

Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “…хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа татварын багц /32/ хуулийг энэ хугацаанд багтаан судлах явцад зохимжгүй алдаа гаргасан байгаад харамсаж байгаагаа үүгээр мөн илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж:President.mn

Shuud.mn
Сонин хачин
Зика гөлөгийн өөрийнхөн алдаа бас ажилтан руу гаа чихэх нээ
2019-05-17
зочин:
Үүнийг хэн барьж орж Баттулгаар гарын үсэг зуруулдаг юм.Тэр хүн өөрөө буруутай.Бас дээр нь гарын үсэг зурахдаа ядахдаа нэг гүйлгээд уншдаг байгаа даа.Баттулга.Энхболд хоёулаа таарсан новшууд
2019-05-17
зочин:
Энэ З.Энхболд гэгч засрахгүй амьтан ноднин бас нэг хориг тавихдаа алдаа гаргаад л залруулга хийж байсан.Энэ чинь тамгын газрын ажилтаны биш өөрийнх нь л алдаа байхгүй юу.Энхболдоос өөр хүн бол уучлалт гуйгаад л зайгаа тавьж өгнө.Энэ гөлөөнд тийм ухаан байхгүй
2019-05-17
zochin:
энхболд сда ичээсэй
2019-05-17
йёы:
ЕЭЭЭ ХҮҮРЭЭЭ ЭНЭ ЕӨК ТЭРГҮҮТЭЙ ПЗДКУУД БЭЛЭН БАЙГАА ХУУЛЬ МУУЛИА УНШИЖ МЭДЭХГҮЙ, ХҮЧИНТЭЙ ЭСЭХЭЭ ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ ИНГЭЖ АЛДАЖ БАЙХАД ЭНЭ УЛС ОРНЫ БОДЛОГО АЛДААГҮЙ БАЙГАА ГЭСЭН БАТАЛГАА БАЙНА УУ..... МОНГОЛ ЯЛЖ ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙН ОРОЙН БАЙТУГАЙ ТҮҮНЭЭС ДЭЭШ ГАРЧ..... ОРКУУД
2019-05-17
Үнэн үг:
Алдаагүй юм бичиж чададгүй юмуу. Ерөнхийлөгчийн бичиг бөөн алдаатай байхад бусад хүмүүс болон Монгол эх хэл яах юм.Юун техникийн алдаа ажилаа мэдэхгүй, улс төржсөн чадваргүй юмнуудаар суудал бөглүүлсний гай шүү дээ.Илэрхий бөөн алдаатай юм бичдэг хүмүүс хуулийн хориг тавих асуудлаа ялгаж салгаж зөв илэрхийлж, бодож, сэтгэхэд тархи нь хүрэх үү
2019-05-17
лолы:
зи женко нар ийм л арчаагүй новшнууд шүү дээ. эд нарыг л монголын төрөөс үтэр түргэн зайлуулж хайрла христ минь
2019-05-16