О.Баасанхүү: Сүрьеэгийн асуудлаар нэг хүн рүү дайрах биш тогтолцоогоо ярих ёстой
2019-05-16

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар цахимаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр:

 

-Миний бие ҮАБЗ-д хэд хэдэн бичиг өгсөн. Хэрвээ ирэх даваа гаригт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга цаг өгч уулзалт хийвэл бичгийн хариугаа авна. Газрын тосны, С.Зоригийн амь насыг хөнөсний хэргийн, нууцаас гаргаж байгаа зарим хэргүүдийн асуудал зэргээр байр  сууриа хэлнэ.

 

ЭМ-ийн сайдыг мэргэжлийн биш гэж байгаа хүмүүс бий. Дэлхийн улс оронд улс төрийн албан тушаал мэргэжлийн байх шаардлагагүй байдаг. Авлигыг цэгцэлье гэвэл эрүүл мэндийн салбарт байгаа далд, эмийн бизнесийг шалгах ёстой. Манай улстөрчид хамаатан сандан, эхнэр хүүхдүүдээрээ эрүүл мэндийн салбарын бизнесийн зөвшөөрлийг авсан байдаг. 

 

Ганц эмэгтэй сайд, УИХ-ын гишүүн нь хэн нэгэн улстөрчийн үгэнд ороогүй юу, бүгд нэг хүн рүү дайраад байна. Гэтэл Төрийн нарийн бичгйин дарга нь мэргэжлийн хүн мөн үү, ХӨСҮТ-ийн эмч нь мэргэжлийн хүн мөн үү. Хэн сайд байхаас илүү Төрийн нарийн бичгийн дарга нь хэн байх вэ, мэргэжлийн байж чадаж байна уу. Яагаад мэргэжлийн хүмүүс болох газрын, хэлтсийн даргаа халдаггүй, тендэр дээр хяналт тавьдаггүй юм. Тэр нь чухал. Салбарын сайд бол улс төрийн бодлого дээрээ зөв байх ёстой. 

 

Би УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх байнгын хорооны гишүүн. Манай байнгын хорооныхон Д.Сарангэрэл сайдтай хамт өмнөд Солонгост хамт яваад Сүрьеэгийн эмнэлэг байгуулахаар ярьж байна. Сүрьеэ өвчнийг эмчлэхэд нэг хүнд 40 сая төгрөг зарцуулна. Сүрьеэ бол нийгмийн гоц халдварт өвчин. Солонгост Монголын хоёр иргэн сүрьеэ тусахад тусгаарлаад, хоёр жил үнэ төлбөргүй эмчилсэн байдаг. Засгийн газар сүрьеэгийн асуудлыг нэг номерт ярих ёстой гэдгийг өнгөрсөн жил ярьж байлаа. Гэтэл өнөөдөр нэг сайдын тухай ярих гээд байна уу, тогтолцооны асуудал ярих гээд байна уу. Сүрьеэг хөнгөнөөр битгий хүлээж аваач ээ. Төр, засаг онцгой анхаарах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв дугарч дээ, Баасанхүү гишүүн,,, Дандаа л буруу талаас нь харж явдаг нөхөр
2019-05-17
ТИЙМЭЭ ЭНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН, ОЛОН НАМЫН ГЭГДЭХ ЛУЙВАРЧИД БАТ-ҮҮЛ, ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, АМАРЖАРГАЛ НАР ГАДНЫХНААР АМЕРИКААР ЗААЛГАЖ ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛАН САНААЧИЛЖ АРДЧИЛАЛ НЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТУЛГАЖ БАЙГУУЛСАН ЭНЭ ЛУЙВАРЫН БУЗАР ТОГТОЛЦООГАРДЧИЛЛЫН ГЭГДЭХ ДЭЭРХИ ЭТГЭЭДҮҮДТЭЙ НЬ ХАМТ БУУДАН АЛЖ БАЙЖ ЭНЭ БУЗАР ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛНӨӨ АРД ОЛОН МИНЬ ЭЭ
2019-05-17
ТИЙМЭЭ ЭНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН, ОЛОН НАМЫН ГЭГДЭХ ЛУЙВАРЧИД БАТ-ҮҮЛ, ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, АМАРЖАРГАЛ НАР ГАДНЫХНААР АМЕРИКААР ЗААЛГАЖ ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛАН САНААЧИЛЖ АРДЧИЛАЛ НЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТУЛГАЖ БАЙГУУЛСАН ЭНЭ ЛУЙВАРЫН БУЗАР ТОГТОЛЦООГАРДЧИЛЛЫН ГЭГДЭХ ДЭЭРХИ ЭТГЭЭДҮҮДТЭЙ НЬ ХАМТ БУУДАН АЛЖ БАЙЖ ЭНЭ БУЗАР ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛНӨӨ АРД ОЛОН МИНЬ ЭЭ
2019-05-17
Мэргэжлийн хунээр сайд тавих хэрэгтэй евчиндее гол нь биш ард тумэн ядуурч сургууль орчин ч бохир хуухэд хэт олон зэрэг суурь асуудлаасаа нь эхэлж яриж шийдэх хэрэгтэй
2019-05-17
Pялдага:
Овоо эр хүн шиг байсан хэрэггүй болжээ манайхбялдуучлах эгнээндээ элсүүлхээс "Сарангэрэл сайдтай гадаад явсан ч гэх шиг нэг сайдын тухай яриад хэрэггүй ч гэх шиг" өрөвдмөөр амьтан.
2019-05-17
Zochin:
Vnen shvv N.Altanhuyag bolon altanhuyagiin ohin hoyoroos ami nas ervvl mendee nehiy bidnii agaariig ed nar bohirduulsan
2019-05-16
Zochin:
Unen shuu
2019-05-16