Шри Ланкт исламчуудын эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгджээ
2019-05-17

Шри Ланкийн шашны цөөнх исламын шашинтнуудын эсрэг үйлдэгдэх хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгаа талаар "Ройтерс" агентлаг уламжилжээ. 

 

 

Исламын шашны сүмүүд болон исламын шашинтай иргэдийн ажиллуулдаг дэлгүүр, зоогийн газар гэх олон үйлчилгээний байгууллагууд гэнэтийн халдагад өртөж, ихээхэн хохирол амсаад байна. 

 

Эдгээр хүчирхийллийн ард хэт давруу үзэлт буддын шашинт бүлэглэлүүд байж болзошгүй талаар цагдаагийн газраас уламжлав. 

 

Тус улсад "Улаан өндөг"-ний баяртай зэрэгцэн цуврал халдлага болж, 250 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан юм. 

 

Уг халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой ажилладага  "National Thowheed Jamath" гэх жихади бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

 

Халдлагын дараа орон даяар исламын шашинтнуудыг үзэн ядах хандлага газар авч, хэд хэдэн томоохон  халдлага зохион байгуулагдсан аж. 

 

Цагдаагийнхан энэ долоо хоногт эмх замбараагүй байдал үүсгэсэн 80 гаруй этгээдийг баривчилсан юм. Баригдсан хүмүүсийн дунд буддын шашинт хэт давруу үзэлт гурван хүн байжээ.  

 

Шри ланкчуудын дийлэнх буюу 70 орчим хувь нь буддын шашин шүтдэг юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин