Британи "5G" сүлжээг хөгжүүлэхэд “Huawei”-тэй хамтарч магадгүй
2019-05-17

"НАТО"-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Их Британийн Лондон хотноо ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Их Британи орон даяар "5G" сүлжээг хөгжүүлэх ажилд БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Гэхдээ “Huawei”-ийн бараа бүтээгдэхүүнийг "тагнуул хийдэг, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж үзэж, АНУ, Австрали болон Шинэ Зеланд улс татгалзаад буй юм.

 

“Huawei”-тэй хамтрах нь хэтэрхий эрсдэлтэй" гэж Йенс Столтенберг үзэж, "Энэ асуудалд их болгоомжтой хандахыг зөвлөж байна" гэж мэдэгджээ. 

 

“Huawei"-ийн Гүйцэтгэх захирал Лян Хуа саяхан Лондон хотноо болсон арга хэмжээний үеэр Британийн Засгийн газар хамтран ажиллавал манай компани "тагнуул хийхгүй гэх итгэлцлийн гэрээ байгуулах болно" гэдгээ амласан юм. 

 

Тус компанийг БНХАУ-ын Засгийн газартай нягт  холбоотой ажилладаг, олон улсад тархан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг хэмээн Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн ч тус компани уг мэдэгдлийг үгүйсгэсээр иржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин