Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон Сүхбаатар аймгийн Наран сумын Досонгийн гол багийн “Хашаатын булаг” гэдэг газраас иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нарыг эрэн мэнд олжээ.
Тодруулбал иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нар 05.15-ны өдрийн 20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.16-ны өдрийн 01:30 цагт “Цагаан-Энгэр” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 16 км-т/ малаа хайгаад явж байхад нь эсэн мэнд олсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ