Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ
2019-05-17

 

Засгийн газар хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ. ГХ-ны сайд Д.Цогтбаатар нэр бүхий Элчин сайдаар томилох эрхмүүдийн нэрийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Үүнд: 

 

  • БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • БНАЛАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжсэн байна.

 

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин