Тайвань ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрлөө
2019-05-17

Тайванийн парламент хэдхэн хормын өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлтийг  албан ёсоор зөвшөөрсөн хуулийг баталсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Ази тивийн орнууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрдөггүйгээс гадна зарим улсад хүнд шийтгэл ноогдуулдаг.

 

Ийнхүү Тайванийн парламентын шийдвэр Ази тивдээ анхдагч боллоо. 

 

Тайванийн Дээд шүүх 2017 оны хоёрдугаар сард "ижил хүйстэй хүмүүс хоорондоо гэрлэх хууль ёсны эрхтэй" гэх дүгнэлтийг гаргаж, уг асуудлыг хоёр жилийн дотор хуульчлахыг парламентад даалгасан юм. 

 

Шүүхийн парламентад даалгасан хугацаа 2019 оны тавдугаар сарын 27-нд дуусгавар болох байжээ. 

 

Дээрх шийдвэрийн дараа нийслэл Тайпей хотын Парламентын ордны өмнө  солонгон өнгийн далбаа барьсан олон мянган ижил хүйстэн хос баяраа тэмдэглэж байна. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин