Ц.Нямдорж: Миний дүү 45 сая төгрөгөөр байр худалдаж авсан

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ШШГЕГ-ын орон сууцны таван өрөө байрыг төрсөн дүүдээ 13 сая төгрөгөөр авч өгсөн гэх мэдээлэл ньюс.мн сайтад нийтлэгдсэн юм. Энэ мэдээллийг хуульзүйн сайд Ц.Нямдорж үгүйсгэлээ. Тэрбээр энэ талаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн орлогоор орон сууц барьдаг. 2008 онд яамны ажилтан, шийдвэр гүйцэтгэгчдэд үнэгүй байр олгосон. Хөрөнгөө босгохын тулд заримыг нь зарсан.
Тэр зарагдсан байруудаас миний жолооч дүү 45 сая төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь АТГ-т шалгагдсан. АТГ холбогдох газруудаас бүх баримтыг нь авч шалгаад, гэмт хэргийн шинжгүй гээд хаасан асуудал” гэсэн тайлбарыг өглөө.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ