БНХАУ: Канадын иргэдийг тагнуулын хэргээр баривчиллаа
2019-05-17

БНХАУ-д саатуулагдаад буй Канадын иргэн, дипломат асан Майкл Коври болон бизнес эрхлэгч Майкл Спавор нарыг өнөөдөр тагнуул хийсэн гэж буруутгаж, баривчилсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэднийг БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, тагнуул хийсэн хэмээн буруутгасан ч өнгөрсөн хугацаанд албан ёсоор баривчилж, мөрдлөгө явуулаагүй байсан юм. 

 

Иргэдийг нь баривчилсан асуудлаар Канадын Засгийн газар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. 

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын тал 2018 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсан юм. 

 

Мэн Ваньжоуг АНУ-ын эдийн засгийн хориг зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, зарсан хэмээн буруутгаж, 30 хүртлэх жилийн ял төлөвлөөд байна. Мөн түүнийг шилжүүлэн авах хүсэлтээ Вашингтон, Канадын талд албан ёсоор тавиад буй аж. 

 

Уг баривчилгааны дараа БНХАУ, КАНАД-ын харилцаа эрс муудаж, Мэн Ваньжоугийг баривчилсаны хариуд  Бээжин, Канадын таван иргэнийг саатуулсан билээ. 

 

Саатуулагдсан канадчуудыг гурвыг нь 7-21 хоногийн хугацаатай сулласан ч Майкл Ковриг болон Майкл Спаворыг тагнуулын хэрэгт буруутгаж, хилийн хориг тавьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин