БНСВУ-ын хоёр иргэн Монголд ял эдэлж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцээд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид олгоно.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн баййхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна.
Одоогоор Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулаад буй юм.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ