Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
2019-05-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.05.17/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал боллоо.

 

Шүүх хурлаар Б.Махбалд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүх хурал таван удаа хойшилсон бөгөөд энэ удаагийн хуралд хохирогч талаас хууль ёсны төлөөлөх хүн нь эмнэлэгт хэвтсэн тул оролцоогүй. Мөн хохирогч тал өмгөөлөгчөөсөө татгалзсан. Түүнчлэн хэргийн гэрч хөдөө орон нутагт ажилтай яваа шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Ийнхүү гэрчгүй, өмгөөлөгчгүй, хохирогч талын төлөөлөлгүй шүүх хурал болж хэргийг прокурорт буцаалаа. 

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
МАН-н шилдэг ирээдүйтэй боловсон хүчин Махбал удахгүй цагаадах байх
2019-05-20
зочин:
Хүн алчихсан нь тов тодорхой байхад ямар үлийгээ хийгээд дахин дахин хойшлуулаад байдаг юм.Эн шүүгчид хэдэн төгрөг л дэгээдчих гээд байдаг бололтой юм.Одоо энэ шүүгчид гэгдэх хүмүүс нэг томхон хэрэг гарахад түүнийг яаж мөнгө болгох вэ л гэж боддог болчихсон цаг
2019-05-18
гадны оронд ийм тодорхой хэрэг дээр 5 хоногт ялыг нь өгөөд явуулж байгаа харагдах юм манай шүүх гэж үнэн дампуу байнаа
2019-05-17
yzen yadagch:
hyygii ni alsanaas bolj aav ni jargadag nasan deeree nas barsan ene hyygii ni aimshigtaigaar zodoj alaagyi bol aav ni amid bx bsn.yagaad olon udaa butsaagaad bnaa shuud byh nasaar ni horiochee .yal zavshuulah geed bnaaa daa ichihgyi aluurchid.
2019-05-17
Туяа:
Наад алуурчнаа цаазал
2019-05-17
ёоооё:
наадахдааа ялын өгөөөөд зайлуулаачэээ. ахиад л буцаана
2019-05-17