Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
5-19

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 16. Адъяа гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр. 

 

Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

 

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин