Онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна
2019-05-19

 

Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 19-ний өдөр ихэнх нутгаар салхи хойноос 20-24 м/с, зарим үед 28 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 

 

19, 20-нд агаарын температур эрс сэрүүсэх ба хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас салхинд байшингийн дээвэр хуулрах, хашаа унах, дээрээс юм унах зэрэг аюултай тул иргэд та бүхэн гадуур явж байх үедээ өөрсдийн аюулгүй байдлаа ханган шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна. 

 

Мөн үзэгдэх орчин хязгаардлагдмал болох тул малчид, ард иргэд та бүхэн хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гэрт нь үлдээх болон гадагш явуулахгүй байж, шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх, малаа ойр хотлуулах, малтайгаа уруудах, шуурганд төөрөх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин